Багш нар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг халз уулзалтад дуудлаа

Багш нарын цалин нэмүүлэх түр хорооноос мэдээлэл хийж, сайд нарыг халз уулзалтад дуудлаа. Тэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ХНХ-ын сайд С.Чинзориг, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нарыг мянган багшийн халз уулзалтад дуудаж байгаагаа мэдэгдлээ. Ингэхдээ тавдугаар сарын 9-ны дотор хариу мэдэгдэж, оролцохыг хүслээ.
Төрийн эрх бүхий албан тушаалтнуудаар багш нарын цалин яагаад нэмэгдэхгүй байгааг тайлбарлуулж, ярилцаж шийдэлд хүрэх үүднээс халз уулзалтыг хийж буй аж. Харин багш нарын шаардлагыг үл тоовол сайд нарыг огцруулах асуудлыг хөндөнө гэдгийг түр хорооныхон хэлж байна.
Багш нар гурван ч удаа ажил хаясан ч үр дүнд хүрээгүй, хүүхэд багш нар хохироод үлдсэн. Тиймээс энэ удаа ажил хаях бус төрийн шийдвэр гаргагчидтай нүүр тулан уулзаж, ярилцахыг илүүд үзэж буйгаа багш нар хэллээ.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ