Трамп: Порно од миний нэр хүндийг унагааж байна

Насанд хүргэгчдийн киноны од Сторми Даниэлз сар хагасын өмнө CBS сувагт ярилцлага өгөх үеэрээ 2006 оны долоодугаар сард АНУ-ын Дональд Трамптай нэгэн арга хэмжээний дараа хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсон” гэдгээ илчилсэн билээ.
Тэрбээр мөн “Би 2011 онд дээрх асуудлаар нэг хэвлэлд ярилцлага өгөх гэж явж байхдаа заналхийлэлд өртсөн. 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө Трампын өмгөөлөгч Майк Коэн надад 137 мянган ам.доллар өгөөд хаалтын гэрээ байгуулсан” гэж ярьжээ.
Порно од өнгөрсөн сард өөрийг нь заналхийлсэн эрийн ам зургийг сонинд нийтлүүлсэн юм. Трамп “Ийм хэрэгтэй хүн байхгүй. Зохиомол түүх” хэмээсэн юм.
Харин Ерөнхийлөгч порно одын ярьсан бүхнийг үгүйсгэсэн бөгөөд өчигдөр твиттертээ “Сторми Даниэлз хэвлэл мэдээллийг ашиглан олон сая хүнийг миний эсрэг нэгдүүлж байна. Порно од миний нэр хүндийг унагааж байна ” хэмээн жиргэсэн байна.
Харин Сторми Даниэлзийн өмгөөлөгч “Трамп бүх зүйлийг сайн мэдэж байна” хэмээн хариу жиргэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ