Г.Орхон: Оюутолгойн гэрээний зөв, бурууг эрүүгийн хуулиар шалгаж байна

Сангийн сайд асан С.Баярцогтыг үргэлжлүүлэн 15 хоног цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргалаа. Түүнийг 30 хоног хорьж шалгасан бөгөөд прокуророос үргэлжүүлэн нэг сар хорих санал ирүүлсэн ч шүүхээс 15 хоногоор шийдвэрлэлээ.
Прокурорын байгууллагаас дахин гэмт хэрэг үйлдэх үндэслэл байгаа хэмээн цагдан хорих хугацааг сунгах санал ирүүлсэн байна. Шүүхийн шийдвэрийн талаар өмгөөлөгч Г.Орхон “С.Баярцогт гэдэг хүн Оюутолгойн гэрээг байгуулах ажлын хэсгийн дэд ахлагчаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулсан уу гэдгийг л шалгаж байгаа. Харин гэрээг байгуулахдаа авлига, хээл хахуул авсан уу гэх зүйл заалт байхгүй. Ер нь энэ гэрээний зөв, бурууг шалгаж байна” гэсэн мэдээллийг өглөө.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ