Орон нутгийн хамгаалалтын асуудлыг хэлэлцэнэ
2018-05-02

 

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08.00 цагт эхэллээ. Хуралдаанаар Тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Концессын гэрээний тухай, Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол, Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны хуралдааны дүнгийн тухай зэрэг 20 гаруй асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. 

 

 

Хэлэлцэх асуудал

 

Засгийн газрын гишүүн

1.    

Тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай

Ө.ЭНХТҮВШИН

2.    

Концессын гэрээний тухай*

Г.ЗАНДАНШАТАР

3.    

Журам, жагсаалт батлах тухай

Н.ЦЭРЭНБАТ

4.    

Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Н.ЭНХБОЛД

5.    

Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл*

Н.ЭНХБОЛД

6.    

Монгол, Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны хуралдааны дүнгийн тухай

Н.ЭНХБОЛД

7.    

Монгол Улс, Уругвай Улс хоорондын хэлэлцээр батлах тухай

Д.ЦОГТБААТАР

8.    

Монгол, Швейцарийн Засгийн газар хоорондын хэлэлцээр батлах тухай

Д.ЦОГТБААТАР

9.    

Монгол, Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл

Д.ЦОГТБААТАР

10. 

БНСУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагааны сангаас 2017-2018 онд зээл авах Ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх төслийн тухай

Ч.ХҮРЭЛБААТАР

11. 

Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнгийн санаачлан боловсруулсан зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар

Ц.НЯМДОРЖ

12. 

Тогтоолд өөрчлөлт оруулах тухай

Х.БАДЕЛХАН

13. 

Хөтөлбөр батлах тухай

Ж.БАТ-ЭРДЭНЭ

14. 

Талбайн солбицол батлах тухай

Д.СУМЪЯАБАЗАР

15. 

Тариалангийн бүс нутгийг тогтоох тухай

Б.БАТЗОРИГ

16. 

Бусад асуудал*

У.ХҮРЭЛСҮХ

 

                                           Танилцуулах асуудал

 

17.   

Эрчим хүчний сайдын гадаад томилолтын тухай

Г.ЗАНДАНШАТАР

18.   

ШХАБ-ын ЕНБД-ын айлчлалын дүнгийн талаар

Д.ЦОГТБААТАР

19.   

Газрын тосны боловсруулах үйлдвэр барих төслийн тухай

Д.СУМЪЯАБАЗАР

20.   

Газрын тосны хайгуул, ашиглалтын чиглэлээр байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээнүүдийн тухай*

Д.СУМЪЯАБАЗАР

21.  У

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын гадаад томилолтын дүнгийн талаар

Д.СУМЪЯАБАЗАР

 

Shuud.mn
Сонин хачин