Харри, Меган нарт зориулан ДУРСГАЛЫН ЗООС урлажээ
2018-05-02

Британийн ханхүү Харри, холливуудын уран бүтээлч Меган Маркл нар энэ сарын 18-нд Лондон хотноо хуримаа хийх билээ.

 

 

Тэгвэл уг хуримын ёслолд зориулан Хатан хааны ордноос ханхүү болон Меганы хөрөгтэй дурсгалын зоосон мөнгийг гаргасан байна.

 

Зоосон мөнгөний нүүрэн талд хосын сүй тавих үеийн гэрэл зургаас санаа авч урлажээ.

 

Цөөн тоогоор үйлдвэрлэгдсэн уг зоосон мөнгөний ханш 13 фунт стерлинг бол алтан зоос нь 1980 фунт стерлингийн үнэтэй гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин