Жессика Алба: Ээж болсон өдрөөсөө чи хэзээ ч ГАНЦААРДАХГҮЙ
2018-05-02

Холливуудын нэрт жүжигчин Жессика Алба “LOOK”  сэтгүүлийн сэтгүүлчтэй ярилцаж, хувийн амьдралынхаа талаар ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Таны хүсэн хүлээсэн хүү мэндлээд нилээн хэдэн сарыг өнгөрөөлөө. Хүү тань сайн биз дээ?

 

-Маш их баяртай байгаа. Хүү минь их сайн байгаа. /Хүүгийн нэрийг Хаяас Алба Варрен гэдэг/

 

 -“Надад хоёр охин байгаа учир хүүтэй болохыг их хүсч байна” хэмээн өмнө нь ярьж байсан?

 

-Эмэгтэй хүнд ер нь хэвлийд бүрэлдэж буй хүүхдийн хүйс огт хамаагүй байдаг. Бидний ганц хүсдэг зүйл бол эрүүл саруул байх. Эрүүл хүн энэ ертөнцөөс өдөр бүр аз жаргалыг мэдэрдэг юм.

 

-Гэхдээ ихэнх эрчүүд охидоос илүү хүүтэй болохыг чин сэтгэлээсээ хүсдэг. Таны нөхөр хүүгийн талаар ярьж байсан байх?

 

-Энэ асуудлаас болж өмнө нь их л маргалддаг байсан. Хавенг хэвлийд минь байхад нөхөр минь дандаа “Миний  хүү” гэдэг дууддаг байсан. Заримдаа Хавен их эршүүд болчихдог.  Би ер нь нөхөртөө энэ үгийг байнга хэлэх хэрэгтэй. “Хий төсөөлөлдөө автах нь буруу, хожим нь чиний л сэтгэл санаа онцгүй болохоос минийх биш” гэдэг. Төсөөллийн ихэнх нь алддаг.

 

 

-Ихэнх алдартнууд жирэмсэн гэдгээ нуудаг. Та ч гэсэн  эхний хоёр хүүхдээ төрөх хүртлээ нууцалж, жирэмсэн гэдгээ ч мэдэгдэх дургүй байсан. Харин энэ удаад өөрийгөө жирэмсэн гэдгээ өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгдэж, төрөхөөсөө өмнө нь хүйсийг нь хүртэл илчилсэн.

 

-Би зүгээр л өөр байхыг хүссэн. Мэдээж хэрэг миний үйлдэл олон хүмүүсийн анхаарлыг ихээр татаж, миний тайван байдал алдагдаж магадгүй. Би зүгээр л энэ удаа нөхөр болон охидууддаа гэнэтийн бэлэг барихыг хүссэн юм.

 

-Ээж байхын сайхан нь юу вэ?

 

-Ээж болсон өдөр чинь ганцаардал чамайг орхин явна. Ээж болсон өдрөөс л чи хэзээ ч ганцаардахгүй. Тэр жижигхэн гар, жижигхэн хацар чамайг хэзээ ч ганцаардуулахгүй.  Би багаасаа олон хүүхэдтэй болохыг мөрөөддөг байсан. Энэхүү мөрөөдөл минь биелж байна.

 

 

-Таны дурлалын түүхийг бүгд л мэднэ. 2004 онд “Онцгой 4” киноны үеэр та ирээдүйн нөхөр Каштай анх танилцсан. Та хоёрын харилцаа дөрвөн жилийн дараа хурим хийхэд хүрсэн. Та хоёр хэдийнэ хуримаа хийгээд есөн жил болжээ?

 

-Тийм ээ. Энэ залуу хүн татах чадвартай. Түүний энэ зан чанар намайг догдлуулсан байх.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
minii shuteen
2018-05-02
mngl:
sain eej saihan busgui
2018-05-02