"Тавантолгой"-н цахилгаан станц, төмөр замын ажлуудыг эрчимжүүлэх шаардлагатай
2018-05-02

 

Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар танилцууллаа. Нийт таван бодлого, 17 зорилт 118 арга хэмжээний биелэлт  79.3 хувьтай гарчээ.  Макро эдийн засгийн бодлого 90 хувьтай, эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого 66.8, хүний хөгжил, нийгмийг хөгжүүлэх бодлого 88 хувьтай гарсан байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.

 

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:

 

-2017 оны Үндсэн чиглэлийн биелэлтэд санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг ажиллалаа. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, аудитын газрын дүгнэлт, санал дүгнэлттэй танилцлаа. Үндсэн чиглэлд тусгагдсан  118 арга хэмжээнээс 41 нь үр дүнтэй, 77.6 хувийн биелэлттэй байна. Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд  5.3 их наяд төгрөг төлөвлөсөн боловч урьдчилсан гүйцэтгэлээр 1.3 их наяд төгрөгийн хөрөнгө зарцуулжээ. Зорилтот арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө санхүү дутагдалтай байсан гэсэн дүгнэлт гаргасан байна.  Тавантолгойн цахилгаан станц, тодорхой нэр бүхий төмөр замын ажлуудыг эрчимжүүлэх шаардлагатай байна.

 

УИХ-ын гишүүн Б.Ундармаа:

 

-Монгол Улсын нийгэм, эдийн засгийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг 79 хувьтай гэж дүгнэжээ. Ажилгүйдэл хэр байна вэ? улс ардын аж ахуйн аль салбарууд өсөлттэй гарсан бэ?

 

Сангийн дэд сайд Х.Булгантуяа:

 

-2016 онд ажилгүйдэл 10 хувьтай байсан. 2017 оны эцсийн байдлаар  ажилгүйдэл  8,8 хувьтай байна. 2018 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр ажилгүйдлийг 8 хувьд хүргэнэ. 2017 онд хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр, ажлын байрыг дэмжих, залуучууд, малчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжхи зэрэг хөтөлбөрийг  хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд 51319 иргэнийг хамруулж, 46.7 сая төгрөгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зарцуулсан. Ингэснээр 9385 байнгын ажлын байр, 16328 түр ажлын байрыг шинээр бий болгож, ажилгүйдлын түвшин 2017 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 7.9 хувьтай гарсан.

 

Өнгөрсөн жилүүдэд уул уурхайн салбарт өсөлт гарсан байна. Мөн тасралтгүй унаж байсан барилгын салбарт өсөлт гарчээ. Үүний үр дүнд ДНБ 5.1 хувиар өссөнийг ажлын хэсэг хариуллаа. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Эрчимжүүлнэ:
Манай монгол дуракууд нь нэг л болж өгөхгүй байна. Тэр Эрчимжүүлнэ гэж үг нь дэлхийн хамгийн тэнэг үг байхаа. Дарга улс болчихоор тэгж байгаа юм. Инженер мэргэжилтнүүддээ дөрөөл л дөө.
2018-05-02
зочин:
Хятад, Орос улсын хөгжлийн нууц нь конвергенцийн онолоор (загвараар) хөгжиж байгаа явдал юм. Конвергенцийн онолын мөн чанар нь Адам Смитын чөлөөт зах зээлийн онол, К.Марксын 100 хувийн төрийн өмчлөлийн онол, Ж.М.Кейнсийн төрийн оролцооны онолуудыг оновчтой хослуулах явдал юм. Энэ онолоор буурай болон хөгжиж байгаа орнууд улсын батлан хамгаалах, эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч, уул уурхайн салбаруудаа 100 хувь төрийн өмчлөлд байлгах, бусад салбараа чөлөөт зах зээлийн онолоор хөгжүүлэх явдал юм Энэ бүхнийг Үндсэн хуулиндаа тусгаж өгдөг байна. Ингэсэн нөхцөлд л мулгуу улс төрчид, улс төрийн наманцарууд, авилгал, хээл хахууль эцэс болдог байна.
2018-05-02