Өнөөдөр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр

Өнөөдөр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 1993 онд жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай болсон. Энэ өдрийг дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж буй сэтгүүлчид тэмдэглэдэг билээ. Манай сэтгүүлчид, уран бүтээлчид Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг 25 дахь жилдээ тэмдэглэж буй юм. Энэ жилийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтсан олон арга хэмжээнүүд болж байна.
Тухайлбал, МСНЭ-ээс энэ өдрийг угтаж олон газруудтай хамтарсан арга хэмжээг хоёр хоногийн өмнөөс зохион байгууллаа. Тодруулбал, энэ сарын 01-нд Цахим сэтгүүл зүйн II форумыг амжилттай зохион байгуулсан бол өчигдөр УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд МУСГЗ, МНСЭ-ийн Ерөнхийлөгч асан Д.Сарангэрэлийн санаачлагаар “Редакторуудын улсын зөвлөгөөн”-ийг зохион байгуулав. Зөвлөгөөнд нийслэл, орон нутгийн 200 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд болон сэтгүүлчид оролцлоо.
Харин өнөөдөр /20108.05.03/ МСНЭ-ээс НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн хүрээнд “Хараат бус сэтгүүлч зүй” үндэсний форумыг СТӨ-нд 08:30 цагт зохион байгуулах гэж байна.
Монголын бүх сэтгүүлчдэд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний баярын мэнд хүргэе.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ