Цэргийн онгоц сүйрч, есөн хүн амиа алджээ
2018-05-03

АНУ-ын Жоржия мужийн Саванна хотноо Пуэрто Рико улсын цэргийн ачааны онгоц сүйрсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Ослын улмаас тус онгоцонд зорчиж явсан бүх хүн амиа алдсан байна. Амиа алдагсдын таван нь нисэх багийн гишүүн бол дөрвөн нь зорчигч байжээ.

 

Саванна хотын нисэх онгоцны буудалд цэргийн “С-130” онгоц газардахь үедээ сүйрчээ.  Онгоцонд Пуэрто Рикогийн Агаарын нисэх хүчний албан хаагчид сургалтад хамрагдахаар явж байжээ.  

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп твиттер хуудсаараа дамжуулан хохирогчдын гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин