БНХАУ-ын Гадаад хэргийн сайдыг Пхеньян найрсагаар угтан авчээ
2018-05-03

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И энэ сарын 3, 4-д Хойд Солонгосын нийслэл Пхеньян хотноо айлчилж байна.

 

 

Түүнийг ирэх үед Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо угтан авчээ.

 

Пхеньян сайдын айлчлалд ихээхэн ач холбогдол өгч буй бөгөөд хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулсан байна.  Ван И “Бидний харилцаа шинэ шатанд очих болно” хэмээн мэдэгджээ. Тэрбээр Пхеньянд айлчилж буй Хятадын хамгийн том албан тушаалтан юм.

 

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун өнгөрсөн гуравдугаар сард засгийн эрхийг авснасаа хойш анх удаагаа БНХАУ-д төрийн айлчлал хийсэн билээ.

 

Ирэх долоодугаар сард БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зиньпин залуу удирдагчийн урилгаар Пхеньян хотноо айлчлахаар төлөвлөөд байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин