Баяжуулсан хүнсний тухай хуулийг батлав
2018-05-03

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулсны дараагаар  хуулийн төслийг гишүүдийн 77 хувийн саналаар баталлаа. 

 

Дараагаар нь Баяжуулсан хүнсний тухай хууль батлагдсантай холбогдуулан Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Уг тогтоолын төслөөр зарим хүнсний үйлдвэрлэлд өөрчлөлт оруулахаар тусгасан байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин