Хот дотор эрэн хайх, аврах ажиллагаа явууллаа
2018-05-03

Хот дотор эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль зохион байгуулав

 

Нийслэлийн Аврах анги 105-ийн бие бүрэлдэхүүн “Хот дотор эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт дадлага сургуулийг ОБЕГ-ын  харьяа Аврах тусгай ангийн сургалтын хотхонд зохион байгуулав.

 

Сургалтыг 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн өглөө 06:00 цагаас сургалтад оролцох бие бүрэлдэхүүнийг ангийн байрлалд “Яаралтай цуглар” дохиогоор ажиллуулж үзлэг хийн, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны заавирчилгаа танилцуулан баталгаажуулж, үүрэг даалгавар өгч, автомашины цувааны журамд шилжүүлж 08:20 цагт тогтоосон маршрутаар хөдөлгөөн үйлдэн 10:40 цагт хээрийн байрлалд очиж зургийн дагуу байрлах байр, хүн хүч, автомашин, техник тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг дэлгэн байрлуулж, дадлага сургууль явуулах газар орныг бэлтгэсэн байна.

 

Албан хаагчдад эрүүл мэндийн үзлэг хийн, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжилтэн ахлах дэслэгч Б.Батмөнх “Эрэн хайх, аврах ажиллагааны техник, багаж хэрэгслийн ТТӨ, аюулгүй ажиллагааны зааврачилгаа”, “Гамшиг ослын бүсэд тагнуул (тандалт) явуулах ажиллагаа, аргууд”, ахлах дэслэгч Д.Шижирболд, “Аврах ажиллагааны тухай ойлголт, удирдлага, зохион байгуулалт”, ахлах ахлагч С.Алтангэрэл ” Химийн бодис, ослын шинж чанар, ангилал, тархах ерөнхий байдал, химийн хорт бодисыг тодорхойлох багаж хэрэгслийн үндсэн үзүүлэлт”, сэдвүүдээр 2 цагийн онолын мэдлэг олгосон.

 

Ангийн бие бүрэлдэхүүнийг 4 бүлэгт хувааж “Нэрвэгдэгсдийг эрэн хайх, аврах ажиллагааны үндэс, нүдээр харж ажиглах, сонсох, дуу чимээгээр, тусгай багаж ашиглан эрэн  хайх арга”, “Нурангид эрэн хайх, аврах ажиллагаа зохион байгуулах, хэрэгжүүлэх, нэрвэгдэгсдийг нурангийн дээрээс, доороос, хонгилоос гаргах ажиллагаа”, “Цацраг идэвхт бохирдолтын үед эрэн хайх, аврах ажиллагаа”, “Химийн ослын голомтод нэрвэгдэгсдийг эрэн хайх, газар орныг хоргүйжүүлж, саармагжуулах ажиллагаа”, “Өндрөөс аврах ажиллагаа зохион байгуулах, хийн дэр ажиллуулах, хураах, өндрөөс канад татаж нэрвэгдэгчийг буулгах, аврах хоолой ашиглах”, “Нэрвэгдэгсдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх”, Эрэн хайх, аврах бүлгүүдэд цагийн байдлын даалгавар өгч ослын үеийн даргын ажлын зураг зурах зэрэг сэдвээр 8 цагийн дадлага сургуулийг зохион байгуулж ажиллажээ.

 

Дадлага сургуулийн үйл ажиллагаатай нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн танилцаж, нийт албан хаагчдад ангийн бэлтгэл бэлэн байдал ханган, эрэн хайх аврах ажиллагааны мэдлэгээ дээшлүүлж, туршлага хуримтлуулах, сахилга хариуцлагаа дээшлүүлэх чиглэлээр үүрэг өгсөн.

 

Газар орон дээр бодит байдалд тулгуурлан дадлага олгох, ангийн бэлтгэл бэлэн байдлыг хангах, шинээр томилогдсон алба хаагчдад аврах ажиллагааны мэдлэг олгох ач холбогдолтой дадлага сургууль боллоо гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

na1na2na3na5na6na7na8

Shuud.mn
Сонин хачин