ОХУ-ын цэргийн онгоц сүйрч, хоёр хүн амиа алджээ
2018-05-04

Сирийн эрэг орчимд ОХУ-ын цэргийн нисэх онгоц сүйрсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

“Ослын улмаас хоёр хүн амиа алдсан” хэмээн ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас уламжлав.

 

“Шувуу хөдөлгүүрийн хэсэгт орсоны улмаас онгоц осолдсон байж болзошгүй” хэмээн “РИА Новости” агентлаг онцоллоо.

 

Онгоц Сирийн “Hmeimim” агаарын баазаас хөөрөөд удалгүй сүйрсэн байна.

 

Уг бааз Сирийн нийслэл Дамаскаас 241 км-ийн цаана байрладаг бөгөөд тус улсын хамгийн том агаарын бааз юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин