Ч.Хүрэлбаатар: Төгрөгийн ханш чангарч, хөрөнгө оруулалт нэмэгдэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2017 оны үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад Засгийн газрын гишүүд хариулж байна.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:
Нэг хүнд оногдох ДНБ өнгөрсөн жилүүдэд өссөн үү? Өр ямар хэмжээнд байна вэ? Энэ жил ямар томоохон төсөл хөтөлбөр хэрэгжих вэ?
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
-Эдийн засгийн өсөлтийг бид 5.1 хувьд хүргэсэн. Нэг хүнд оногдох орлогоор эдийн засгийн өсөлтийг дүгнэх хэрэгтэй гэдэгтэй санал нэг байна. Нэг хүнд оногдох ДНБ 2015 онд 7.1 сая, 2016, 7.9 сая, 2017 онд 8.7 сая төгрөг болсон. Ирэх жил энэ бүгд өснө. Төгрөгийн ханш цаашдаа чангарна. Хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. 14.1 их наяд төгрөгийн зээл олгосон. Зээлийн хүү буурсан байгаа нь эдийн засгийн үзүүлэлт сайжирна.
Засгийн газар өндөр хүүтэй зээлийг бага хүүтэй зээлээр сольж байна. Ингэснээр өнөөгийн үнэ цэнээр үнэлэгдсэн өрийн хэмжээ буурч байна. ДНБ-нд эзлэх өрийн хэмжээг жил бүр бууруулж, томоохон аж ахуйн нэгжүүдийн зээлжих зэрэглэл нэмэгдэнэ.
ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар:
-Тавантолгойн уул уурхайг дагасан автозам барих ажил сонгон шалгаруулалтын шатанд явж байна. Энэ жил хийхээр ажиллаж байна. 1072 хувьцааг амь оруулах асуудлаар хэлэлцээр хийж байна.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:
-Нэг талаас хүүхдийн мөнгө олгох гээд ажиллаж байгаа. Нөгөө талдаа хүүхдийн хадгаламжаас татвар аваад байна. Нэг хүнд 3500 ам.долларын орлого ногдоод байна. Энэ нь иргэдэд хүртэхгүй байна. Үүнийг хүртээхээр иргэдэд юу хүрсэн байна.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
-2017 онд нэг хүнд ногдох ДНБ 8.6 сая төгрөг. Энэ нь 3700 ам.доллар. Эдийн засгийн тэлэлт явагдаж байна. Ноолуурын ханш өсч байгаа нь иргэдэд нөлөөлж байгаа юм. Эдийн засагт нааштай нөлөөлж байгаа зөв бодлого бодит биеллээ олж эхэлж байгаа.
УИХ-ын гишүүн М.Билэгт:
-Эдийн засаг өслөө гэж байна. Одоо иргэдээ ажлын байртай болгохын тулд юу хийх ёстой вэ? Ажилгүй иргэдийн 80 хувь нь 25-45 насныхан байна.
УИХ-ын гишүүн Б.Ундармаа:
-Эдийн засгийн өсөлт 5.1 хувиар нэмэгджээ. Гэтэл энэ өсөлт айл өрхийн хаалгаар хэзээ орж мэдрэгдэх вэ? Ажилгүйдэл буурч, ажлын байр нэмэгдсэн юм алга. ЖДҮ-ийнхэн хөдөлмөр эрхлэлтийн санг хүртээмжтэй болгохыг хүсч байна.
ХНХ-ын сайд С.Чинзориг:
-Шинээр 12 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр 465 тэрбум төгрөг төсөвт тусгаж байгаа. Иргэдээ бодит орлоготой болгоно. "Цалинтай ээж" хөтөлбөр хэрэгжүүлж байгаа, оюутны зээлийг хүүгүй барьцаагүй болгосон зэрэг хөтөлбөрүүдийг шинээр тусгасан.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ