Торгууль, татвараа цахим машинаар төлөх боломжтой боллоо
2018-05-04

Тээврийн хэрэгслийн албан татвар, орон сууцны төлбөр, автомашины торгууль төлөх, үзвэр үйлчилгээний тасалбар худалдан авах боломж бүхий “Гэрэгэ Киоск” цахим машины нээлт өнөөдөр /2018.05.04/ боллоо.

 

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Энэхүү цахим буюу "ТҮЦ" машиныг Замын хөдөлгөөний удирдлагын төвийн санаачлагаар "Метатек" ХХК болон Улаанбаатар хотын банк хамтран гүйцэтгэжээ. "Метатек" ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал н.Өнөрбат "Эхний ээлжинд торгууль, татвар зэрэг автомашины үйлчилгээг гаргаж байна. Дараагийн ээлжинд хувийн байгуулалгуудтай хамтран ажиллана. Тухайлбал “Мобиком”, “Юнител” зэрэг үүрэн телефоны оператор компанитай хамтран ажиллаж дараа төлбөрт болон урьдчилсан төлбөрт үйлчилгээний төлбөр тооцоог энэ цахим машинд багтаана. Бүр цаашлаад энэхүү цахим автомашиныг төгрөг авахгүй зөвхөн карт уншдаг болгохоор төлөвлөж байгаа" гэв. 

 

"Метатек" ХХК нь 2013 оноос хойш программ хангамж, мэдээлэл технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй FinTech буюу санхүүгийн программ хангамжийн чиглэлийн анхдагч компаниудын нэг.  2013 оноос эхлэн Төрийн Үйлчилгээний Цахим Машиныг (ТҮЦ машин) ашиглалтад оруулсан нь олон нийтийн цаг завыг хэмнэсэн хялбар, дэвшилтэт шийдэл болсон. Харин 2016 оны 8 сараас эхлэн хэрэглээнд нэвтрүүлж буй “Гэрэгэ” төлбөрийн машинаар та замын хөдөлгөөний торгууль, тээврийн хэрэгслийн албан татвараа төлөх боломжтой. “Гэрэгэ” төлбөрийн машин орон нутгийн автобус болон галт тэрэгний тасалбар худалдан авах гэх мэт өөр олон төрлийн үйлчилгээг тун удахгүй нэвтрүүлэх аж.

 

Иргэд, аж ахуй нэгжүүд тээврийн хэрэгслийн торгуулийг бүрэн барагдуулсны үндсэн дээр тээврийн хэрэгслийн нэр шилжүүлэх, татвар төлөх, хяналтын үзлэгт орох, албан журмын даатгалд хамрагдах зэрэг бусад үйлчилгээг авна. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төв нь тээврийн хэрэгслийн зөрчилд ногдуулсан торгуулийн төлбөр төлөх боломжуудыг хялбаршуулах зорилгоор Улаанбаатар банкны бүх салбарт иргэн зөвхөн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг хэлснээр торгуулиа хялбар төлөх боломжийг анхлан бүрүүлж байв. Мөн аль ч банкны QPay цэсээр гар утаснаасаар тухайн тээврийн хэрэгслийн торгуулийг төлөх боломжоор хангаж өгсөн.

 

Харин энэ удаад үйлчилгээгээ нэмэгдүүлж "Метатек" ХХК болон Улаанбаатар банктай хамтран түргэн үйлчилгээний цахим машиныг нэвтрүүлж, тээврийн хэрэгслийн торгуулийг төлөх, иргэдэд түргэн шуурхай чирэгдэлгүй төрийн үйлчилгээ үзүүлэн ажиллаж эхэлжээ. 

 

 

 

Эхний ээлжинд нийт 6 цэгт байршуулан ажиллаж байна.


Үүнд: 


1. Дүнжингарав худалдааны төв дэх Нэг цэгийн үйлчилгээ 


2. Нийслэлийн төр захиргааны IV байр 1 давхарт буюу Улаанбаатар банкны шилэн барилга 


3. Баянзүрх дүүргийн 17-р хороо, “Да хүрээ” авто худалдаа үйлчилгээний төв 


4. АСА цирк дэх Авто тээврийн үндэсний төвийн 1 давхарт 


5. Сонгинохайрхан дүүрэг авто худалдааны цогцолборт


6. Баянгол дүүргийн 20-р хороо “Хөсөг трейд” ХХК –ийн байранд тус тус үйлчилгээ үзүүлж байна.

 

Цаашид Улаанбаатар хотын дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүд болон шаардлагатай цэгүүдэд байршуулж үйл ажиллагааг өргөжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна. 

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Sain bn bolj bn zaluusaa
2018-05-04