Улаанбаатарчууд хэнд итгэх вэ?
2018-05-05
Гэрэл зургыг MPA.mn

Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан өнгөн дээрээ маш шудрага хүн харагддаг. Тэрээр Ц.Сандуйг унагаах явуулгынхаа үеэр хэвлэлээр : Хуулийг зөвхөн өөрт ашигтайгаар тайлбарлаж, өөртөө зориулж хууль, журам гаргаж, албан тушаал завшиж, хулгай хийж сурсан хүмүүсийн шидийн зан ил гарч байна. Би ийм” Бугшиж идээлсэн буруу тогтолцооны эсрэг сөрж байна" зэргээр ариун шудрагын дүрийг гарамгай эсгэж байлаа.

 

Бодит байдал дээр С.Амарсайхан хууль ёсыг баримталдаг, мөрддөг эсэх нь нэн эргэлзээтэй болохыг иргэн Д.Энхтайван, сэтгүүлч Б.Отгонбаяр нар олон жилийн турш илчлэн тэмцэж байгаа ажээ.

 

Сэтгүүлч, “Авилгалтай тэмцэх сэтгүүлчдийн клуб” ТББ-ын  тэргүүн Б.Отгонбаяр өөрийн хөтлөн явуулдаг manaiklub.com сайт дээрээ С.Амарсайхан гадаадын луйварчидтай сүлбэлдэн хэрхэн хууль ёсыг уландаа гишгэж байсныг цувралаар илчлэн бичсэн байна.

 

2008 онд Швейцарийн иргэн В.И.Армин “Инфрастракчер” компаний нэр дээр оффшор бүс болох Кипрээс Тээвэр хөгжлийн банкинд 3 сая ам.доллар шилжүүлж, улмаар уг банкин дах хөрөнгөө хариуцуулах нэрийдлээр өөрийнхөө төлөөний этгээд ОХУ-ын иргэн Н.А.Новожиловыг гүйцэтгэх захирлаар томилуулжээ.

 

Н.А.Новожилов нь эзнийхээ даалгавраар анх оруулсан 3 сая долларыг монголын иргэд, харилцагчдын мөнгөөр 2 дахин өсгөөд, 6 сая доллар болгож ОХУ-ын Судостройтельный банк руу бэлнээр болон бэлэн бусаар шилжүүлэх замаар мөнгө угаасан нь илэрч хуулийн байгууллагад шалгагдаж эхэлжээ. Н.Новожилов нь банкны гүйцэтгэх захирлаа ажиллах үедээ монголд оршин суудаг оросын харьяат 30 хүний нэр дээр хуурамч хадгаламжийн дэвтэр нээн, түр хугацаагаар мөнгө хийгээд, дараа нь өөр данс руу буцаан шилжүүлэх замаар нийт 300 сая ам.доллар угаасан нь илэрсэн байдаг.

 

УМБГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн, Н.Новожиловыг саатуулан шалгаж байхад иргэн Д.Ундраа, Б.Содномбалжир нар батлан дааж шоронгоос гаргаад, улмаар 2010 оны 9 дүгээр сарын 6-нд Дорнод аймгийн Эрээнцав боомтоор хилээр оргуулсан юм. Энэ хэрэгт Оюуны ундраа компани, С.Амарсайхан нар холбоотой байж мэдэх шууд сэжүүр үүссэн. Учир нь Новожиловын эзэн В.Армин энэ хэрэг явдлын дараахан С.Амарсайханд Тээвэр хөгжлийн банкны 51 хувийг эзэмшдэг Инфрастракчер компаниа бэлэглэсэн байдаг. Харийн хүн ямар тохиолдол өмчөө монгол хүнд зүгээр өгөх вэ? Энэ бол гарцаагүй шалгаж байж хариуг олох ёстой үйлдэл. Анх С.Амарсайхан Худалдах, худалдан авах гэрээгээр В.И.Арминий Тээвэр хөгжлийн банкинд анх оруулсан хувийг худалдан авсан гэж хууран мэхлэх гэж оролдож байжээ. Гэвч 51 хувийн төлөө ямар ч мөнгө төлөгдөөгүйг Ч.Сонинбаяр шүүгчийн захирамжаар татаж авсан банкуудын баримт гэрчилсэн тул бэлэглэлийн гэрээгээр авсан болж жүжиглэсэн байдаг.

 

Прокуророос Новожиловт “Эрүүгийн хуулийн 156.3-т зааснаар албан тушаалаа ашиглан “Говь урал” компанид 1.7 тэрбум төгрөгийн зээл олгож, банкинд хохирол учруулсан, банкны орлогод орох ёстой 40 сая төгрөгийг хувьдаа завшсан, мөн Эрүүгийн хуулийн 150,3 дахь заалтаар 290 сая төгрөг хувьдаа завшсан” гэдэг үндэслэлээр шүүн таслах ажиллагаа хийх гэж байжээ.

Тээвэр хөгжлийн банкны бусад хувь нийлүүлэгчид В.Арминыг 2011 оны 4 дүгээр сард хилээр гаргалгүй саатуулж шалгуулахаар нийслэлийн прокурорт хандаж, прокурор Г.Мижиддорж “хүсэлтийг хангахаар шийдсэн” тухайгаа хариу мэдэгдсэн байна.

Гэтэл хийлийн хориг тавихаас урьтаж В.Армин сэм хил даван алга болжээ. Энэ асуудалд 2012 оны 11 дүгээр сарын 30-нд Тээвэр хөгжлийн банкны 51 хувийг “Бэлэглэлийн гэрээ” -гээр авах болсон “Оюуны ундраа” компани, С.Амарсайхан холбоотой байх бүрэн магадлал бий.

А.Новожиловыг батлан даалтанд гаргасан иргэн Д.Ундраа, Б.Содномбалжир болон Дорнод аймгийн Эрээн цавын боомтоор оргон гарахад нь тусласан гэх иргэн Б.Батзориг, Н.Орхон-Урсгал нар бүгд Оюуны Ундраа компанитай янз бүрийн сэжмээр холбогдож байгааг анхааралдаа авахыг хохирогчид хуулийнхнаас шаардаж байсан ч үл мэдэгдэх шалтгаанаар тэднийг шалгасангүй өнгөрчээ. Энэ ажиллагааг бүхэлд нь С.Амарсайхан зохион байгуулж, удирдсан байх шинж тэмдгүүд байгааг иргэн Д.Энхтайван, сэтгүүлч Б.Отгонбаяр нар одоо ч анхааруулж, шаардаж тэмцсээр байгаа юм. Оюуны ундраа групп, С.Амарсайхан нар тэднийг улсын нууц задруулсан, нэр төрд халдсан хэмээн гүтгэж 2 жил цагдаагаар шалгуулж, шүүхэд өгөх, 200 сая төгрөг нэхэмжлэх зэргээр дарамталж байсан. Шудрага шүүх сэтгүүлч Б.Отгонбаярыг буруугүй болохыг тогтоож түүн нэр дээр С.Амарсайханы үүсгүүлсэн хоёр ч хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.

С.Амарсайханы Инфрастракчер компанийг авсан “Бэлэглэлийн гэрээг” ч Монголбанк хүчинтөгөлдөр бус хэмээн зөвшөөрөөгүй. Гэтэл С.Амарсайхан өөрийгөө “Инфрастракчер” компаний гүйцэтгэх захирал гэж зарлаад “Би “Инфрастракчер” компанийн эзнийг Монголд төлөөлөх эрхтэй” хэмээн гэрчилгээ, тамга тэмдгийг нь шүүхийн шийдвэрийн дагуу улсын бүртгэлийн газарт хураалгахгүй хэдэн жил даржээ. Яван явсаар хүчингүй болсон баримт бичиг ашигласан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэх болоход арга буюу хураалгасан аж.

Улсын бүртгэгч У.Мандахтуяатай С.Амарсайхан үгсэн хуйвалдаж 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр “Хуулийн этгээдийн нэрийн баталгааны хуудас” гэх хуурамч баримт бичиг бүрдүүлж байсан хэрэг болон Б.Отгонбаярын цувралаар нийтэлсэн “Мөнгө угаагч А.Е.Новожилов, В.И. Армин нарын монгол дахь хуйвалдаан”, “Дархан хил даварсан хулгайчийн хөл залгах хэрэгсэл биш”, “Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоо, хилчид, цагдаа нар чинь оргодлуудыг өөгшүүлдэг болсон юм уу”, “Д.Дорлигжаваа, В.И.Арминыг оргуулсан прокурор, цагдаагийн ажилтнууддаа хариуцлага тооцооч”, “Прокурорын шийдвэрийг хэн эсэргүүцэж В.И.Арминыг хил давуулан оргуулав” нийтлэлүүдэд дурдагдсан мөнгө угаах, санхүүгийн луйвар хийх, хил дамнасан ноцтой гэмт хэргүүд хав дарагдан үлдсэн нь харамсалтай. Шудрага сэтгүүлчид хэргийг орхихгүй, сэргээн шалгуулахаар бэлтгэж байна.

Хуулийг уландаа гишгэхийн “гайхамшгийг” үзүүлж ирсэн С.Амарсайхан нийслэлийн ИТХ-ын даргаар ажиллах болсон нь Улаанбаатарчуудад ихээхэн эргэлзээ төрүүлсээр байгаа юм.

Бид хэнд итгэж, найдаж амьдрах вэ?

 

Эх сурвалж:

manaiklub.com ;

http://mongolnews.mn/%D0%90%D1%80%D1%85%D0%B8%D0%B2/7zd ;

http://www.bataar.mn/10021016 ;

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Батүүл хотын дарга байхад УБХ-н шуурхай албанд зөрчилийн тухай мэдээлэл өгөхөд 2хоногийн дотор шуурхай шийдэж өгдөг ажлыг жинхэнээсээ хийж өгдөг байсан юм.Харин одоогийн Амарсайхан дарга ажил хийхийн оронд хий сүржигнэж пиар хийж өөрийгөө сурталчлаад шоу хийгээд байх юм.ХША-д өгсөн мэдээллийн талаар 5 удаа хандаад ерөөс арга хэмжээ авагдахгүй байна!!! Хотынхон ер н ажлаа яаж хийдэг н мэдэгдэхгүйбайна!!!
2019-08-15
Муу хүнийг зүгээр ярихаар муулж байгаа юм шиг сэтгэгдэл төрдөг гэсэн.
2018-05-14
Маш олон хунийг амьдралгуй болгосон. Жинхэнэ луйварчин чинь Амарсайхан менеесее мен. Шударга л юм бол Зайсан толгойг сэтэлж байшин барих зевшеерлыг яаж авснаа тайлбарла даа.Зайсанд бас худалдааны хэд хэдэн газрыг хэрхэн луйвараар авснаа олон тумний емне тайлбарлачих. Ичих нуургуй луйварчин Амарсайхан.
2018-05-07
Huurhii chi:
huurhii chi uuriin bodolgui hunii ug. setgegdliig dagaad l namirch baih shiv. Sain bodooch uneheer tegsen bol huuli shuuhiinhen ochij ochij zargachaaraa aldartai Enhtaivaniig butsaah uu. HUdal uchraas l yaj ch chadaagui sh de. Gutgeh tusam in ungu uruud l baigaag harahgui bna uu. Huurhii hae unergetei humuus hol yvahgui l de
2018-05-07
Gogo:
Huurhii otgonbayar hun doromjilj hashrahgui umaa. Tsaraig in garaad gululzuud baisnaa medehgui tsaasnii araas dahiad l ulgeree yariad ehelj dee. Uur hiih ajil oldohgui baigaa um bh da. Odoo yay gehev.hariutslagaa huleej de.
2018-05-07
Хөлсний бичээч нар ажилдаа оржээ. Су.Батболд хотын намын даргаа Амарсайханд алдахгүй гэж улаарч байгаа үзэгдэл хөөрхий батболдоо
2018-05-07
зочин:
Амарсайхан нэр цэвэр шударга залуу шүү,,, АН-ын хөлсний бичээчдыг бүү тоо
2018-05-07
Bold:
Bayanzurx duurgiinxnii gazriig bylaan avch baigaa gants xun dee xuurxii
2018-05-06
МАНАН нэр цэвэр хун олоход ч бэрх болсон цаг даа
2018-05-06
Zochin:
Iim luivarchin uu
2018-05-06
Zochin:
Ugaasaa Zaisan tolgoig suitgesen avilgach hudalch bolovsrolgui hulgaich hun shuu dee ene Amarsaikhan . Oyunii Undraa biz dee ene hun chin. Uur yarih yum baihgui. Huuli neg udur nudee oloh bailgui dee.
2018-05-05
ZOCHIN:
ALI CH ULSAD SHUUH ,HUULICHID N AVILGALD IDEGDHEEREE BUH HERGUUD MONGOOR AVILGAL HOEROOR ZOHITCUULAGDDAG.UNDSENDEE SHUUH HARAAT BUS GEDEG CH ELBEGDORJIIN TOMILSON SHUUGCHID HUULICHID YG ODOO MONGOLIIG HOMORCH BNASHDEE. ENHBAYRIIN AALZNII TORNOOS DONGOJ GARAAD L...ELBEGDOORJ GAIGIIN....
2018-05-05
Batuul niisleliin irgediin tuluulugchdiin hural deer Amarsaihaniig ah duuseeree niilj nam namd huvaagdsan ashig sonirholiin buleglel gej mash hatuu buguud unen ug helj bsan.Oyunii-undraa bol mafi buleglel.ard n tsagdaa huuli hynaltiihan uls turchid bugd bii.
2018-05-05
zevuun:
Зэвүүн сда вэ, тээ. Гөлгийг цохиод унагачих юмсан. Гэтэл МАН-ынхан намын даргаа болгох гээд бгаа ч гэх шиг. Гошин юм аа
2018-05-05
Huurhii chi:
huurhii chi uuriin bodolgui hunii ug. setgegdliig dagaad l namirch baih shiv. Sain bodooch uneheer tegsen bol huuli shuuhiinhen ochij ochij zargachaaraa aldartai Enhtaivaniig butsaah uu. HUdal uchraas l yaj ch chadaagui sh de. Gutgeh tusam in ungu uruud l baigaag harahgui bna uu. Huurhii hae unergetei humuus hol yvahgui l de