Ард түмний шүүх байгуулах талаар мэдээлэл хийнэ.
2018-05-07

 


Чингэлтэй дүүргийн тавдугаар сургуульд

 

09.30 цагт Нийслэлийн эрүүл мэндийн газраас Нийслэлийн боловсролын газартай хамтран “Амны хөндийн эрүүл мэнд” сургалт зохион байгуулна.


БСШУСЯ-нд

 

10.00 цагт “Монголын инновацийн 7 хоног” арга хэмжээний зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.



ШУА-ийн гуравдугаар байранд

 

10.00 цагт “Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалын үеийн Монгол Улсын хөгжлийн асуудлууд” эрдэм шинжилгээ-онол практикийн бага хурал болно.


ТЕГ-т

10.30 цагт "Татвар төлөгчдийн өдрүүд"-ийн зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.



Спортын төв ордонд

 

11.00 цагт Пауэрлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ-ээс хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртсэн Монголын баг тамирчид мэдээлэл хийнэ.



“Монгол ньюс” мэдээллийн төвд

 

11.30 цагт Монголын Хүний төлөө намаас Ард түмний шүүх байгуулах талаар мэдээлэл хийнэ.

 


Монгол-Япон төвд

 

14.00 цагт Япон улсын “Палтетте” ТББ-аас “Оршин суугаа газартаа хүн бүр утга учиртай амьдрах орчныг бүрдүүлэх нь” лекц зохион байгуулна.

 

Shuud.mn
Сонин хачин