Зэвсэгтэй этгээд 51 хүүхдийн аминд хүрчээ

Нигерийн хойд хэсгийн Кадуна мужийн Бирнин Гвари тосгонд бүрэн зэвсэглэсэн этгээдүүд халдлага үйлдсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Гэмт этгээдүүд халдлагынхаа гол байг 10-аас доош насны хүүхдүүд болгожээ. Армийнхан хэргийн газраас 51 хүүхдийн цогцсыг олсон байна.
Хүүхдүүдийн аминд хүрэхээс гадна тэд гэр орныг нь тонон дээрэмдэж, галдан шатаажээ.
Нигерийн Ерөнхийлөгч Мухаммеду Бухари террористуудыг үүр болсон Замфара мужтай хиллэх хилийнхээ боомтын хамгаалалтыг нэмэгдүүлэхийг албаныханд үүрэгджээ.
Өнгөрсөн сард 14 уурхайчин хилийн ойролцоо зэвсэгт халдлагад өртөж, амиа алдсан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ