Трамп, Мун Жэ Ин нар уулзаж, Ким Чен Уны талаар ярилцана
2018-05-07

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тун удахгүй Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Унтай уулзах билээ. Уг уулзалт хаана, хэзээ болох нь тодорхойгүй байгаа ч Өмнөд Солонгосын талаас санал болгож буй хоёр Солонгосын цэрэггүй бүс Панжунмон тосгон дахь Найрамдлын ордонд энэхүү дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдах өндөр магадлалтай байна.

 

 

Уг бүсэд уулзах хүсэлтэй буйгаа Трамп твиттер хуудсаараа дамжуулан илэрхийлээд буй юм.

 

Панжунмон тосгонд саяхан хоёр Солонгосын төрийн тэргүүн нар болох Мун Жэ Ин болон Ким Чен Ун нар уулзсан билээ.

 

Тэгвэл Трамп залуу удирдагчтай уулзахаасаа урьтаж, Хөх ордны тэргүүн Мун Жэ Инийг Вашингтон дахь Цагаан ордондоо хүлээн авахаар болжээ.

 

Хөх ордны тэргүүн энэ сарын 22-нд Цагаан ордонд айлчилж, Ким Чен Унтай хийсэн дээд хэмжээний уулзалтынхаа талаар Трамптай ярилцахаар тохиролцсон болохыг Сөүлийн талаас баталлаа.

 

Мун Жэ Ин өнгөрсөн тавдугаар сард Хөх ордны тэргүүнээр сонгогдсон бөгөөд тэрбээр анхны төрийн дээд хэмжээний айлчлалаа АНУ-д хийсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Үнэн:
Яаж өөрсдийгөө цагдаа гэж нэрлэж байна вэ? Америкчууд дэлхийн шинэ ФАШИСТУУД юм.
2018-05-08
Kub:
Solongosyn erunkhiilugchiin tsaana khyatadyn dalbaa baina uu daa ???????
2018-05-08