Гвинет Пэлтроу сүй тавьжээ
2018-05-07

Холливуудын нэрт жүжигчин Гвинет Пэлтроу сүй тавьсан талаар “www.omgcheckitout.com” сайт мэдээллээ.

 

 

Тэрбээр өнгөрсөн 2016 оноос телевизийн найруулагч, зохиолч Брэд Фалчуктай болзох болсон юм.

 

Тэгвэл хос хоёр жил болзсоны эцэст сүй тавьцгаасан болохыг ойрын эх сурвалжууд баталлаа.

 

Хос ирэх оны эхээр хуримаа хийхээр төлөвлөж буй гэнэ.

 

Жүжигчин өнгөрсөн оны хоёрдугаар сард 11 жил ханилсан “Coldplay” хамтлагийн дуучин Крис Мартинаас салсан юм. Тэд хоёр охинтой билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин