Израйлийн армийнхан палестинчуудыг эсрэг хүч хэрэглэжээ
2018-05-07

Палестины олон мянган иргэн Израйлийн эрх баригчдыг эсэргүүцэн тус улстай хил орчимд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ.

 

 

Уг жагсаалд ойролцоогоор 7000 хүн оролцсон юм. Израйлийн армийнхан дээрх жагсаалыг хүчээр тараахыг оролдсоноос болж, Газын зурваст мөргөлдөөн үүссэн талаар “www.jpost.com” сайт мэдээллээ.

 

Мөргөлдөөний улмаас 350 орчим иргэн гэмтэж, Палестины гурван иргэн амиа алдсан гэнэ.

 

Мөн жагсаалын үеэр палестинчууд Израйлийн хоёр ч цэрэггүй онгоцыг устгасан нь тус улсын эрх баригчдыг хиллэгнүүлжээ.

 

Израйлийг армийнхан жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий, байлдааны зориулалттай зэвсэг ашигласан байна.

 

Израйлийн хил дагуух таван хотод палестинчууд жагсаал зохион байгуулжээ. Хоёр улсын хил дээр өнгөрсөн гуравдугаар сарын дундуур мөн үймээн дэгдэж, Палестины 43 иргэн амиа алдсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин