Яармагийн гүүр орчмын авто замын хөдөлгөөнийг хаана
2018-05-07

 

Гэрэл зургийг MPA.mn

 

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Яармагийн шинэ  гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийг хэрэгжүүлж байгаа билээ.

 

Яармагийн  шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн хүрээнд Яармагийн гүүрийн хойд уулзвараас Ажилчны гудамж чиглэлийн 250м газарт барилга угсралтын ажил хийх тул 2018 оны 05 сарын 09-ны 22:00 цагаас 2018 оны 09 сарын 03- ны 22:00 цаг хүртэл авто замын хөдөлгөөнийг хязгаарлахаар болжээ.

 

Иймд жолооч нарыг чиглэлээ зөв сонгон хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна.

Shuud.mn
Сонин хачин
хаагуур явах юм бэ тэгээд
2018-05-07