Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн өнөөгийн байдлыг хэлэлцэнэ
2018-05-08 08:44

08.30-14.00 цагт "Монголын инновацийн 7 хоног-2018" арга хэмжээний хүрээнд маргааш "Инновацийн түншлэл-Хөгжлийн гарц-2018" чуулган ШУТИС-ийн төв байрны 3 давхарт болно. Утас: 88013503

 

09:00 цагт БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ТӨСВИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ШИЙДВЭРЛЭХ АСУУДЛУУД сэдэвт хэлэлцүүлэг МҮЭСТО-ны бага танхимд  эхэлнэ. Холбоо барих:99027019, 95022859

 

09.00 цагт “Улаанбаатар марафон-2018” олон улсын гүйлтийн шүүгчдийн сургалт семинарийн нээлт Монголын үндэсний олимпын хороонд болно.

 

09.00-13.00 цагт Төрийн ордонд "Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ" сэдэвт хэлэлцүүлэг болно.

 

09.30-12.00 цагт “Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн нийслэлийн зөвлөгөөн” Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болно. Холбогдох утас: 98980404, 99122141, 9110029

 

10:00 цагт Хүүхдийн байгууллагыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэлийн цэцэг өргөх ёслолын үйл ажиллагаа болно.

 

11:00 цагт Оюу толгой ХХК төв оффисийн гадаа Монголын баялаг болох Оюу толгойн 51 хувийг эзэмших эрхээ эдлэх шаардлага бичгийг өгөх үйл ажиллагаа болно. Утас 881171757, 99191388

 

11.00 цагт Улаанбаатар хотын аварга шалгаруулах Граунд Гольфийн тэмцээний нээлтийн ажиллагаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хөлбөмбөгийн талбайд болно. Утас:99130719

 

11:00 цагт Зайсан дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөнд ОХУ-ын ЭСЯ, Беларусь улсын ЭСЯ, Казакстан улсын ЭСЯ , МАХН хамтран цэцэг өргөж хүндэтгэл үзүүлнэ.


11:30 цагт Хүүхдийн байгууллагын түүхийг харуулсан зургийн үзэсгэлэн Монголын хүүхдийн ордонгын үзэсгэлэнгийн танхимд нээгдэнэ.


12:00 цагт “Би хариуцлагатай аав, ээж” Нийслэлийн зөвлөгөөн Монголын хүүхдийн ордны их танхимд зохион байгуулагдана. Холбогдох мэдээллийг 99736124 88013454

 

12:00 цагт Монголын улаан загалмай нийгэмлэгт дэлхийн хүмүүнлэгийн өдрийн үйл ажиллагаа, хэвлэлийн бага хурал, хүлээн авалт болно. Холбоо барих: 99022376, 99006602

 

14:00 цагт Баянзүрх дүүргийн 115 дугаар цэцэрлэгт "Хүүхдийн өсөлт хөгжилтөд шар луувангийн нөлөөлөх байдлын судалгаа"-ны үр дүнг танилцуулна. Утас  8001-9000

Shuud.mn
Сонин хачин