Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг явагдаж байна
2018-05-08

Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/41 дугаар тушаалын дагуу Онцгой байдлын ерөнхий газраас  Түлш эрчим хүчний улсын албанд Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулж байна.

 

 

Түлш эрчим хүчний улсын албаны гамшгаас хамгаалах үйл ажиллагааны зохион байгуулалт, мэргэжлийн ангийн бэлтгэл, бэлэн байдлыг үнэлж дүгнэх, мэдлэг, дадлагыг дээшлүүлэх зорилготой тус бэлэн байдлын үзлэгийг ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн  явуулж байгаа юм.

 

 

Бэлэн байдлын үзлэг, шалгалтаар эрчим хүчний гамшгаас хамгаалах төлөвлөгөө, түүний хэрэгжилт, үүсэж болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, гамшгаас хамгаалах улсын алба, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний гамшгаас хамгаалах мэдлэг чадвар, бэлтгэл бэлэн байдал болоод ослын үед ажиллах техник хэрэгслийн бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадавх зэргийг шалгаж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин