Путины тангараг өргөх ёслолд Монгол дээлээрээ гоёв
2018-05-08

ОХУ-д өнгөрсөн гуравдугаар сарын 18-ны өдөр Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулагдсан. Бие даан нэр дэвшсэн өнөөгийн Ерөнхийлөгч В.Путин нийт сонгогчдын 76.8 хувийн санал авч, үнэмлэхүй ялалт байгуулсан билээ. Түүний тангараг өргөх ёслол өчигдөр /2018.05.08/ Кремлийн танхимд болсон. 

 

Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд Засгийн газрын элч төлөөлөгчид, урлаг соёлын зүтгэлтнүүд уригдсан байв. Холливудын алдарт жүжигчин, буддист ренбүчи Стивен Сигал өөрийн гэргий С.Эрдэнэтуяагийн хамт уригджээ. Түүний гэргий С.Эрдэнэтуяа Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцохдоо Үндэсний дээлээрээ гоёсон байлаа. 

 

 

Дашрамд сонирхуулахад Стивен Сигал өөрийгөө Монгол гаралтай хэмээн үздэг. Тэр ч утгаараа хүүгээ Төгсбаясгалант /орчуулбал/ гэж нэрлэсэн байдаг.  Тэрбээр Монголын Гандантэгчэнлин хийд, буддын дацанд болдог том хэмжээний хурал номыг даган баясаж, манз цавыг даадаг аж.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ene busgui saixan goyo-c gadna mash uhaalag busgui yum bnlee
2018-05-09
zochin:
ataarhuu uher
2018-05-08
аа мэдэхгүй дээ ямар ч хүн юм вээ дээ албан ёсоор гэр бүл болсон уу гээд бөөн асуудал байнаа
2018-05-08
zochin:
ataarhuu uher
Иргэн:
Энэ бүсгүй үнэхээр сайхан гоё охин шүү. Нээх сайхан энергитэй ховорхон охиндоо.
2018-05-08
Наад Сигал чинь оросын иргэн
2018-05-08