Си Зиньпинийн залгамжлагч авлигын хэргээр ял сонслоо
2018-05-08

БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зиньпинийг залгамжлан, тус улсыг удирдах хүмүүсийн эхний эгнээнд байсан эрх баригч Коммунист намын гишүүн Сунь Чжэнцай авлигын хэргээр ял сонссон талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

Тэрбээр авлигын дуулианы улмаас бүх насаараа хоригдохоор болжээ. 

 

 

Цагдаагийнхан өнгөрсөн сард түүнийг баривчилсан бөгөөд 2002-2007 оны хооронд 170 сая юань буюу 27 сая ам.долларыг авлига авсан хэмээн буруутгасан юм. Мөн тэрбээр насан туршдаа улстөрийн салбарт ажиллах боломжгүй болсноос гадна щ түүний хөрөнгийг битүүмжилжээ.

 

54 настай Сунь Чжэнцай шүүхийн шийдвэртэй санал нэгдэхгүйгээ илэрхийлэн, давж заалдахаа илэрхийлсэн юм.

 

Си Зиньпин өнгөрсөн гуравдугаар сард Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж, бүх насаараа улсаа удирдах бүрэн эрхтэй болсон юм.  Тэрбээр Хятадыг 2013 оноос тэргүүлж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд сая орчим өндөр албан тушаалтан авлигын хэргээр ял сонсохоос гадна албан тушаалаасаа огцорчээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
goe umaa avilgchidaa hurdan shiitgeh um
2018-05-08