АНУ, Ираны цөмийн хэлэлцээрийг орхих уу
2018-05-08

Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрээс АНУ-ыг гаргах эсэх шийдвэрээ өнөөдөр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп олон улсад хандан мэдэгдэн хэмээн Цагаан ордноос уламжлаад буй юм.

 

 

Цагаан ордны тэргүүн өчигдөр энэ талаараа өөрийн албан ёсны твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

 

Тэрбээр твиттертээ “Би шийдвэрээ мягмар гарагийн үдээс хойш 2:00 цагт зарлах болно” гэж жиргэсэн билээ.

 

Олон улс түүний шийдвэрийг анхааралтай ажиглаж байна. Ираны эрх баригчид АНУ хэлэлцээрээс гарах нь хэтэрхий эрсдэлтэй. Таныг зөв шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна” хэмээн мэдэгджээ.

 

Иран улс өнгөрсөн 2015 онд “Р5” холбоо буюу АНУ, Их Британи, Франц, ОХУ, БНХАУ болон Герман улстай гэрээ байгуулж, улмаар цөмийн хөтөлбөрөөсөө татгалзсан түүхтэй.

 

АНУ-ын экс Ерөнхийлөгч Барак Обама энэхүү хэлэлцээрийг “Гайхалтай” хэмээн тодорхойлсон бол Трамп Ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөж байхдаа “Би Ерөнхийлөгч болбол хамгийн эхэнд АНУ-ыг энэхүү хэлэлцээрээс гаргах болно. Учир нь энэ бол маш муу хэлэлцээр” гэж мэдэгдсэн юм.

 

Европын олон орон Трампыг энэхүү түүхэн хэлэлцээрээс гарахгүй байхыг уриалжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин