Б.Энх-Амгалан: Эр нь эм, эм нь эр хүн шиг болчихоод байна
2018-05-08

 

“Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд боллоо. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос зохион байгуулж байгаа уг хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүдээс гадна иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, эрэгтэйчүүдийн эмнэлгийн эмч мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид оролцов. 

 

 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Ерөнхий захирал, доктор Л.Насанцэнгэл илтгэлдээ "Монгол эрчүүдэд гол төлөв архаг ядаргаа, органик бус нойргүйдэл, архинд донтох эмгэг, сэтгэл түгшилт, сэтгэл гутрал ихээхэн тохиолдож байгааг онцолсон бол эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн үйл ажиллагааны талаар илтгэсэн анагаах ухааны доктор Э.Одхүү монгол эрчүүдийн 7.5 хувь нь үргүйдэлтэй байна гээд, түүнд тамхи, архины хэрэглээ, химийн хорт нэгдэл, бэлгийн замын халдарт өвчин ихээхэн нөлөөлж байна гэсэн юм. 

 

 

Эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75.1 бол эрэгтэйчүүдийнх 65.5 байгаа. Энэ  нь дэлхийн дундажаас 2.5 дахин их зөрүүтэй байгаа аж. Монгол Улсад жилд дундажаар 17 мянга гаруй хүн нас барж байгаагийн 62 хувь нь эрэгтэйчүүд.  Үүнээс 33.1 хувийг зүрх судасны тогтолцооны өвчин, 25.6 хувийг хавдрын шалтгаан эзэлсэн байна. Түүнчлэн 20-45 насны эрэгтэйчүүдийн 80 хувь нь түрүү булчирхайн үрэвсэлтэй гэсэн судалгаа гарчээ. 

 

Хэлэлцүүлэгт оролцогчид саналаа хэлсэн юм. Иргэний нийгмийн төлөөлөл Ж.Зана "Эрэгтэйчүүд архи, согтууруулах ундааг их хэрэглэж байна. Архи, согтууруулах ундаа сорьцыг хянах хэрэгтэй. Дотоодын үйлдвэрийн архин дахь спиртийн найрлага сэтгэцэд нөлөөлж байна гэж гадуур ярьж байна" гэсэн  бол Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Г.Сүхжаргалмаа "Бид өнгөрсөн хугацаанд жендэрийн асуудал гээд эмэгтэй хүүхдээ сурч боловсроход нь анхаараад, эрэгтэй хүүхдээ хар ажил хийлгэсээр орхигдуулж иржээ. Өнөөдөр эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловрол, хөгжилд нь ч анхаарах цаг болсон" гэлээ. 

 

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан "Эрчүүдийн асуудалд анхаарах цаг болсон. Өнөөдөр эр нь эм, эм нь эр хүн шиг болчихоод байна" гэсэн юм. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Бааранд орно. Нил хүүхнүүд. Танилцаад суувал чихдүүлээд булаацалдаад алах гэж байна лээ paris night clubd
2018-05-08
ene 1 Nomtoibayariin hulsnii alchuur ....Enhboldiin koffeeboy... hahaha
2018-05-08
solongos kino baga gargaldaa
2018-05-08
Mongold erchuud tseregt yavahgui bhaar tiim baigmdas
2018-05-08