ШУУД: Д.Сарангэрэл сайд аа та ажлаа хий
2018-05-08

Эмч,  сувилагч нар жагсаал хийж байна.

 

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Сувилагч, эмнэлгийн ажилчид УИХ-ын 2017 оны 29 дүгээр тогтоолын тав, зургаадугаар заалтыг хүчингүй болгохыг шаардаж, сувилагч нарын цалинг  нэмэгдүүлэхийг Төр, Засгаас шаардаж өмнө нь хэвлэлийн хурал хийж байсан. Харин өнөөдөр /2018.05.08/ Эрүүл мэндийн яамны гадна талбайд жагсаал зохион байгуулж, Төр засгийн удирдлага, салбарын сайдад шаардлага хүргүүлж байна. 

 

Эмч, сувилагчид "Сувилагчгүй нийгмийг төсөөлцгөөе", "Өнөөдрийн цалин хөлс амьдралын баталгааг хангахгүй байна", "Д.Сарангэрэл сайд аа та ажлаа хий", "Байрны зээлд орох мөрөөдөлтэй яс цайж үхлээ" гэх мэт уриа лоозон барин жагсжээ. 

 

 

 

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар "Эмнэлгийн асрагч сувилагч нар сардаа 300-400 мянган төгрөгийн цалин авч байна. Энэ цалин хөлс амьдрал ахуйд нь хаанаа ч хүрэхгүй. Эрүүл мэндийн салбарыг зүрхний цохилт, хэмнэлээр авч үзвэл нарийнхан зураас нь алдаа заагаад эхэлсэн гэхэд болно. Бүх эмнэлгийн сувилагчийн орон тоо дутуу, ачаалал нь хэд дахин нэмэгдсэн байдалтай байна.

 

Бүхэл бүтэн 12 цаг хөл дээрээ зогсож, бусдын эрүүл мэндийн төлөө туйлдаж ядартлаа ажилласан бүсгүй зургаан цаг унтаад эргээд ажилдаа гардаг. Хүн хүчний дутагдлаас болоод 24 цаг ажиллах тохиолдол ч элбэг.

 

Өнөөдрийг хүртэл тэд хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө хоёргүй сэтгэлээр явж байгаа тулдаа л тэвчсээр ирсэн. Тэд бол эзэмшсэн мэргэжил, эмнэлэгтээ, салбартаа чинхүү хайртай хүмүүс. Гэвч төр засгийн зүгээс удаа дараа аргацаасан хариу өгч, сүүлдээ бүр улс төржүүлж шоудаад, яг амьдрал дээр өөрчлөгдсөн зүйл алга. Яг байдагтаа байна. Тиймээс бид энэ сарын 12-ны өдрөөс эхлэн ажил хаялт зарлана. Сувилагч, асрагч нарын цалинг хамгийн багадаа 50 хувиар нэмэгдүүлэх хэрэгтэй" хэмээлээ. 

 

Тэд Засгийн газар, Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайдад хандан дараах шаардлагыг хүргүүлсэн юм. 

 

  • Эрүүл мэндийн салбарын ажилтны цалинг энэ оны хоёрдугаар улиралд багтаан 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх

 

  • Сувилагчдыг төрөөс дэмжиж, нийгмийн хамгаалал, хүний нөөцийг тогтоох, хүний нөөцийн стандартын дагуу ажиллахад шаардагдах хөрөнгийг 2019 оны төсөвт тусгах

 

  • Эрүүл мэндийн салбарын ажилтны үр дүнгийн мөнгөн урамшууллыг 60 хувьд хүргэх

 

  • Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, ажилтнуудын томуугийн дэгдэлтийн үед ажилласан илүү цагийн хөлсийг олгох

 

Дээрх шаардлагыг ажлын гурав хоногт багтаан шийдвэрлэхгүй бол өөрөөр хэлбэл, тавдугаар сарын 11-ны дотор тодорхой хариу ирүүлэхгүй бол эрүүл мэндийн салбарынхан хуулийн дагуу ажил хаях юм байна.

 

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ingej baihaaar zasgiin gazriig tsaling shuugchdiihtei Adil bolguulhaar zahirgaanii Odmaa shuugchid nehemjlel gargaach zahirgaanii shuuhees tsaling 3 say togrog bolgo gesen shuugchiinzahiramj gargaad l bolooshdee emch naraa
2018-05-10
zochin:
Sarangerel saidiig demjij baina.Emch hun EMiin said bolohoor ulsiin hurungiig emch nartaigaa huvaaj iddeg shuu dee.
2018-05-09
бсүх:
Эрүүл мэндийн ажилчдын тэмцлийг дэмжиж байна. Сэтгүүлч сайдаа салбараа мэдэхгүй ч сэтгэлээ гарга.Энэ хэдийгээ өмөөрч засгийн газартаа хүсэлтээ гарга.Цалин ахуйг нь шийдээд өгчихсөн байхад бусдыг нь наадуул чинь чамтай чамгүй аваад явчихна. Ядахдаа цалинг нь 1000-н доллартой тэнцүүлээрэй дээ.Эртээдийн 7-49% гэж ярьж байгаа чинь хуурах гэсэн ядсан арга шүү.Хүлээн авах боломжгүй. Ламбаа шиг эргүү юм хийв дээ. Чи үхэхдээ эмчийн гар дээр үхнэ. Чиний хүүхэд төрөхдөө эмчийн гар дээр төрнө.Чиний удам өсөхдөө эмчийн халамжинд өснө.Өтлөхдөө тэд бас л эмчийн хяналтад өтөлж үр хүүхдээ найдаж үлдээнэ.Ийм л учраас энэ хэдээсээ харамлаж хэрэггүй
2018-05-09
Chi bitgii hutsaa
2018-05-09
зочин:
цалинг нь нэмээд хариуцлагыг нь өндөр болгох хэрэгтэй, дэндүү бага цалинтай шүү
2018-05-09
irgen:
Tetgevert garahdaa 3 jil ajillahdaa avch baisan tsalingaa tetgemj bolgoj luivardaj avdag. Uund ni jild 87 terbum tugrug zartsuuldgaa boli.Tuuniig tsalind ni nemj ugchih
2018-05-09
tanil:
naad sarangereldee khulkhiduulav daa,am ug ni tcetcen yaj j medne shuu,.darga gekheer dagaj guideg,khun bolgond za geed l,,yu ch khiisengui,darga tomiloj,,.chaavaas daa,uuruusuu ichij yv,.
2018-05-09
djjj:
sarangerel guai avligaar tomilson yamniii gazar kheltsiin darga ,emnelegiin zakhiraluudaa solikh boloogui yu,,tender tusuviin munguur garaa ugaaj,khamt olnoo khuviin company ajillagsad gej kharicdag gemteliin tur zakhiraliig khuchit shonkhor companiiuv zalgamjlagch t,munkhsaikhaniig yaralta khal,.galbadrakh gej khunii donoriin arisiig khuuli busaar oruulj irsen emch yamand kheltesiin darga bolson,.atg shalgaj baigaa
2018-05-09
зочин:
цалин бага хүрэлцэхгүй байна гэснээ барьсан плакатыг хараач ямар баян хүмүүс вэ эсвэл нууц ноёнтонуудын ивээл үү асуудалтай харагдаж байна шүү хүмүүсээ
2018-05-09
Chi bitgii hutsaa
irgen:
Emch hii gesen geed robot shig ajilladag bol hund uilchlehiin hereg yu baina.Em tarianiihaa uilchilgeeg medej baij hiih ystoi bish uu.
2018-05-08
Orxiin Emneleg iin suvilagch nart !!!:
Orxiin emnelegiin suvilagch nar 360000 tygregiin tsalin avdag,xarin ta nariig jagsaald turxirdag orxiin emnelegiin darga chine sard 2500000-4500000 tygregiin tsalin avaad iu ch xiixgyi demii tenej yavdagiig medej avtsgaa,SXD-iin orxiin emnelegiin suvilagch baival dargiinhaa tsalingiin tsesiig chadval olood yzeeree,Darga chine tsalingiin tsesee xezee ch ta nart yzyylexgyi,Ene medeelel ynen shyy,tsenzyrgyi survaljlaga xiichih,TV eer gargachih chadvartai setgyylch baival ene asuudliig xondoorei !!!!!!!!
2018-05-08
даанч:
Хий гэхээр хийчихдэг бол ч болно л доо. Даанч хийе гээд ч учраа олохгүй байж сайдын суудалд очоод суучихдаг дэндүү ичгүүргүй этгээд шүү дээ!
2018-05-08
irgen:
Ta nar robot shuu dee.Hiih gej baigaa taria chini tohirohgui ym baina.Hiilgehgui gehed Emch hii gesen geed hun aldag biz dee.
2018-05-08
zochin:
Mygmar gej pendger pizda bolioch ee.Tuluh munguguigees bolj emch suvilagch nariin gart amia aldaj baigaa humuus hamaagui yu.
2018-05-08
irgen:
Эмч багш нарын цалингийн асуудлыг шийдэхээр ажиллахын хооронд аймаг, аймаг хэсч цэрэг цуух жагсааж попрохоос өөр чадалгүй Ерөнхий сайдтай болжээ хөөрхий. Тэгээд хажуудаа Сарангэрэл, цогзолмаа мэтийн ажлаа хийдэггүй сайд нараа дагуулж доншуучлаад л. Сүрэн паран Ерөнхий сайд юмаа даа.
2018-05-08
Mergejliin bus neg avgaig tomilsnoos bolood chuhal salbar hetsuudlee.
2018-05-08
kkkk:
yaaj ch bodson sarangerel ylanguya eruul mendiin said hiih mun yumuu
2018-05-08
НЭМЭЭ:
НЭМЭЭ
2018-05-08
ZOCHIN:
СУВИЛАГЧ, АСРАГЧ НАР Л ХАМАГ МУУ МУУХАЙ ЮМЫГ ХӨӨРХИЙ ХИЙДЭГ ЮМ БАЙНЛЭЭ ЭМЧ НАР БОЛ АРГАА ОЛСОН ГАРУУД ЖОР БИЧИХ ЗИНДААНЫ
2018-05-08
Яаж бодхоороо Сарангэрэл г ЭМ сайдаар тавьдаг байна аа. Ямар нүдээр ээ болно гэж харж байгаа.
2018-05-08
Zochin:
Ene neg reclamnay pauza sarangerel gej said ajlaa hiimeer yum, yu ch hiij chdahgui gehed chadna geseer bolson biz dee, tanii hiih ajil mash ikh baina, iish tiish dalbignsaad bailgui ajlaa hiij eruul mendiin systemiig saijtruulah, daatgaliin tugtoltsoog olon ulsiin jishigt hurgeh, emch ajilchdiinkhaa tsalin helsiig uramshuuliin systemd oruulah geed mash ikh ajil zogsoj baina
2018-05-08
Хөөрхий сувилагч, асрагч нар л жагсаалд ирэх юм даа. Сувилагч асрагч нарын цалинг нэмэх хэрэгтэй. Эмч нар жагсаалд бараг ирдэггүй. Ирэхээсээ ч зарим нь ичдэг байх. Хувийн эмнэлэг рүүгээ явж байгаа биз.
2018-05-08