Португал дахь ОХУ-ын Элчин сайд нас баржээ
2018-05-09

Португал улсад суух ОХУ-ын Элчин сайд Олег Белоус нас барсан талаар “TASS” агентлаг мэдээллээ.

 

 

Элчин Белоус Португалын нийслэл Лисбон хотноо таалал төгссөн гэнэ.

 

Уг мэдээллийг ОХУ-ын Гадаад хэргийн яам баталж “Португал улсад суух Элчин сайд Олег Белоус 2018 оны тавдугаар сарын 8-ны өдөр нас барсан. Гүнээ эмгэнэл илэрхийлье” гэж мэдэгджээ.

 

Элчин сайд 1951 онд мэндэлсэн бөгөөд Москвагийн Олон Улсын Харилцааны Институтийг төгсөөд 1973 оноос Гадаад хэргийн яаманд ажиллажээ. 

 

Тэрээр 1996-1998 оны хооронд Европын хамтын ажиллагааны газрын захирал, 1998-2001 онд тус байгууллага дахь ОХУ-ын байнгын төлөөлөгчөөр ажилласан бол 2013 оноос Португал улсад суух ОХУ-ын Элчин сайдаар ажилласан байна. 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин