Үндсэн хуулийн цэц хугацаа нь дууссан гурван гишүүнтэй боллоо
2018-05-09

 

 

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын бүрэн эрхийн хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байна.

 

Тэрээр ТӨХ-ны даргаар ажиллаж байгаад 2012 оны тавдугаар сарын 9-ний өдөр УИХ-аас нэр дэвшиж Үндсэн хуулийн цэцийн гишүүн болж байлаа. Тиймээс хуулиар олгосон бүрэн эрхийн зургаан жилийн хугацаа өнөөдөр дуусч байгаа юм.

 

Д.Сугараас гадна хуулийн хугацаа нь дууссан хоёр гишүүн Цэцэд байна. 1992 оноос хойш өнөөдрийг хүртэл Үндсэн хуулийн цэцэд суусан, Цэцийн дарга, орлогч даргаар тасралтгүй ажилласан хүн бол Н.Жанцан байдаг.

 

Түүнийг хамгийн сүүлд 2011 оны тавдугаар сарын 5-нд дахин томилжээ. Ингэхээр Н.Жанцангийн бүрэн эрхийн хугацаа дуусаад нэг жил дөрвөн хоног болж байна гэсэн үг.

 

Бас Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Наранчимэгийн бүрэн эрхийн хугацаа Н.Жанцангийнхтай адил нэг жил дөрвөн хоногийн өмнө дуусгавар болсон байна.

 

Н.Жанцан, Д.Наранчимэг хоёрыг Монгол Улсын Ерөнхийлөгч нэр дэвшүүлж Цэцийн гишүүн болгож байсан. Ингэхээр Ерөнхийлөгч Х.Баттулга энэ хоёр эрхмийн орны хүнийг нэр дэвшүүлэх эрхтэй юм.

 

Харин Д.Сугар УИХ-аас нэр дэвшиж байсан болохоор орных нь хүнийг нэр дэвшүүлэх эрх УИХ-д хадгалагдаж байгаа юм.

 

Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн оны есдүгээр сарын сүүлчээр Д.Наранчимэгийн оронд УИХ-ын гишүүн асан Р.Бурмааг нэр дэвшүүлж байв. Харамсалтай нь УИХ, тэр дундаа УИХ дахь МАН-ын бүлгийнхэн эрс эсэргүүцэж, саналыг нь унагасан байдаг.

 

Тэр үеэр Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дууссан Н.Жанцангийн талаар асуусан нэгэн гишүүний асуултад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “…Жанцан гуайг Ерөнхийлөгч одоохондоо байж байг гэсэн” гэх хариултыг өгч байсан юм. Бас л марзан хариулт шүү.

 

Ингэж Р.Бурмааг унагаснаас хойш Ерөн­хийлөгчийн зүгээс Цэцийн хугацаа нь дууссан гишүүдийн асуудлыг хөндөөгүй. Н.Жанцан, Д.Наранчимэг нар Цэцийн гишүүний бүрэн эрхийг эдэлсээр л суугаа юм.

 

Өнөөдөр энэ хоёр эрхэм дээр нэмэгдэж байгаа Д.Сугарын хувьд өнгөрсөн хугацаанд Цэцийн гишүүний бүрэн эрх халхавч, бамбай болж ирэх шиг болсон. Түүнтэй холбоотой гэх МИАТ-ийн, “Эрдэнэт үйлдвэр”-ийн гэсэн хэд хэдэн хэрэг яригддаг.  Тэгэхээр өнөөдрөөс Д.Сугарын оронд очих хүний нэр яригдаж таарна.

 

Харин Ерөнхийлөгч Х.Баттулга хугацаа нь дууссан гишүүдийн оронд хэн хэнийг, хэзээ нэр дэвшүүлэх гэж байна вэ гэдэг мэдээлэл яг одоогоор алга.

 

“…Үлдэх хүнээр ачаа бүү татуул” гэж үг бий. Бас “…Буцах эхнэрт үнээ тугал нийлэх хамаагүй” гэж ч ярьдаг. Нэгэнт хуулийн хугацаа нь дууссан энэ гишүүд “…Ерөнхийлөгч, бас УИХ хэзээ миний оронд хүнээ нэр дэвшүүлэх бол” гээд харж суугаа нь тодорхой юм. Үндсэн хуулийн цэц хавиар ийм асуудал байна. Гишүүдийнх нь бүрэн эрхийн хугацаа дуусаад л байдаг. Яагаад ч юм, байлгаад л байдаг.

 

Гэтэл Ерөнхийлөг­чийн зүгээс шал өөр албан тушаалтны бүрэн эрхийн хугацаа гэдэг юмаар оролдоод сууж байна. Түүний зүгээс АТГ-ын дарга Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон гээд оронд нь томилох хүнийг цахим санал хураалт гээ­чээр тодруулаад байгаа юм.

 

Угтаа Х.Энхжаргал Мон­гол Улсын Ерөн­хий­лөгчийн нэр дэвшүүлс­нээр 2016 оны долдугаар сарын 8-ны өдөр УИХ-аас АТГ-ын даргаар томилогдсон байдаг. Тэгэхээр түүний бүрэн эрх хэрэгжээд хоёр жил болоогүй байна гэсэн үг. Харин хуульд заасан хугацаа нь Цэцийн гишүүдийнхтэй адил зургаан жил буюу 2022 оны долдугаар сарын 8-нд дуусах юм байна.

 

Ер нь бол Үндсэн хуулийн цэц, АТГ хоёулаа Монгол Улсад хуулийг мөрдүүлэх үүрэгтэй онц чухал байгууллага. Тэгэхээр Ерөнхийлөгч маань эхлээд Үндсэн хуулийн цэцэд хугацаа нь дуусчихаад өөрийнх нь амыг харж суугаа хоёр хүний асуудлыг шийдэх  хэрэгтэй болж таараад байгаа юм. УИХ ч бас өнөөдөр бүрэн эрх нь дуусч байгаа Д.Сугарыг чөлөөлөх асуудлаа шуурхайлах биз ээ.

 

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Shuud.mn
Сонин хачин
Eрөнхийлөгч хугацаа нь дууссан гишүүдийн оронд нөхөн томилогдох гишүүдийн нэрийг ард түмний санал асуулгаар шийдэх юм гэсэн. Саналаа бэлдэцгээгээрэй. Одоо чинь жинхэнэ утгаараа ард түмэн өр бариад байгаа юм биш үү. Ах дүү хамаатан саднаасаа дэвшүүлэх юм сан . Одоо чинь мэргэжил боловсрол хамаагүйш дээ Боловролгүй хүн нэг муу цэцийн гишүүн байтугай eрөнхийлөгч болж болдог болсон цаг... саналаа бэлдээрэй ард түмэээн
2018-05-10
Zochin:
Tetgevert ni gargaach bugshsan buzruudiig yuga hiigeed chichreed chirgvvldeed bdag bnaa.
2018-05-10
АТГ ын даргыг зайлуулах ёстой. Бас Сугарыг одоо болиулж шалгах ёстой
2018-05-09
зочин:
СУГАР ОДОО ЯАНАА
2018-05-09
зочин:
Дэлгүүрт хугацаа дууссан барааг зарж байвал торгоод хураадаг биз дээ ? .Үндсэн хуулийн цэцэд болохоор яах үгүй байлгаад л байх юм.
2018-05-09
zochin:
Жанцан гуай бараг 70 хүрсэн байх оо. Ямарт нь тэтгэвэрийн хууль үйлчилдэг, ямарт нь үйлчилдэггүй юм бол доо.
2018-05-09
zochin:
ZA SUGARIIG SHUUD SHUUHRUU.NOGOO HOERIIG N SUNGASAN CH YAHAV.BAISAN CH YAHAV.ONDOR TCALINTAI ZALHUUCHUUDIIN OROGNOH BAIR YM BGAA BIZ.
2018-05-09
zochin:
sugardaggui sugar sugarlaa.odoo shuud shalgaj ehleh blguidee.
2018-05-09