Хойд Солонгост хоригдож буй америкчууд НУТАГ БУЦСАН УУ
2018-05-09

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар томилогдоод удаагүй байгаа Майк Помпео өнгөрсөн сарын 18-нд Хойд Солонгосын нийслэл Пхеньян хотноо нууц айлчлал хийсэн билээ.

 

 

Тэрбээр уг айлчлалынхаа үеэр Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Унтай биечлэн уулзсан бөгөөд уулзалтыг гэрчлэх гэрэл зургуудыг энэ сарын 1-нд Цагаан ордон цахим хуудастаа нийтэлсэн юм.

 

Төрийн нарийн бичгийн даргын Пхеньянд хийсэн айлчлалын гол зорилго нь “ТРАМП-КИМ нарын уулзалттай холбоотой” хэмээн албаныхан тайлбарласан удаатай.

 

Тэгвэл Майк Помпео болон удирдагч Ким Чен Ун нар Хойд Солонгосын шоронд хоригдож буй АНУ-ын гурван иргэний асуудлаар хэлэлцсэн гэнэ.

 

 

Тэрбээр айлчлалаа өндөрлүүлэх үедээ Ким Чен Унтай тохиролцоонд хүрч, ял эдэлж буй иргэдийнхээ хамтаар нутаг буцсан байх магадлалтай талаар Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн Тамгын газарт ажилладаг нэрээ нууцалсан эх сурвалж орон нутгийн хэвлэлийнхэнд ярьжээ.

 

Уг мэдээллийг хараахан хоёр улс батлаагүй байна.

 

Ял эдэлж буй америкчуудыг өнгөрсөн сарын эхээр шоронгоос зочид буудалд шилжүүлэн байршуулжээ. АНУ, Хойд Солонгос улс Швед улсын зуучлалаар гэрээ хэлэлцээр байгуулж буй гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин