“Korean Air”-ийн Ерөнхийлөгчийн гэргийг хилээр гарахыг хориглов
2018-05-09

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын цагдаагийнхан агаарын тээврийн “Korean Air” компанийн Ерөнхийлөгч Чо Ян Хогийн эхнэр И Мён Хиг шалгаж эхэлсэн учир хилийн дээс алхахыг хориглосон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Тэрбээр өнгөрсөн 2014 оны тавдугаар сард Инчон хотноо баригдаж байсан зочид буудлын дээвэр дээр барилгын ажилчдыг хэл амаар доромжилж, цохиж буй бичлэг саяхан ил болсон юм.

 

Уг асуудалтай холбогдуулан түүнийг шалгаж эхэлсэн байна.

 

Цагдаагийнхан хохирогчдоос мэдүүлэг авч дууссаныхаа дараа Ли Мун Хэгээс мэдүүлэг авахаар төлөвлөж буй талаар хэвлэлийнхэнд мэдээлэв.

 

Ерөнхийлөгч Чо Ян Хо хоёр охинтой нь холбоотой дуулианаас болж тэднийг компанийнхаа удирдах албан тушаалаас огцруулсан юм.  Тэрбээр эхнэрийнхээ асуудлаар тайлбар хийгээгүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Eej ni iim baihad ohid ni tiim baihaas ch yahav....
2018-07-03
zochin:
Eronhiilogch bish ee ezen niih gergii bish uu
2018-05-09