Гэр хорооллын иргэдийн эсэргүүцлийн жагсаал болно
2018-05-10

“Бишрэлт” зочид буудлын хурлын зааланд

10:00-12:00 цагт Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь нийслэлийн 7 дүүргийн иргэдийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулна. Холбоо барих утас: 90208383, 89032498, 89113435

 

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгт

10.00 цагт  СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНД ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛЪЯ” арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаа болно. Холбоо барих утас: 90082028, 99970071

 

НЗДТГ-ын "А" зааланд

10:00 цагт Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр Баянгол дүүрэгт хийгдэж буй ажлын явцын талаарх танилцуулна.

 

ШУТИС-ийн Төв номын санд 6 давхарт

10.00-16.00 цагт "ICIED-2018 international conference on innovation&entreprenuership development" олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно. Монгол Улсад шинжлэх ухаан, технологи, инновацийг хөгжүүлэх боломж, олон улсын туршлагын талаар хэлэлцэнэ. Утас: 88013503

 

Нийгмийн даатгалын ерөнхий газрын 701 тоот

11.00 цагт Нийгмийн даатгалын ерөнхий газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Элчин Сайдын Яам, Цагдаагийн ерөнхий газар хамтран хэвлэлийн хурал зохион байгуулна.Утас: 99070054

 

Shangrila зочид буудалд

11:00 цагт Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын аялал жуулчлалын холбоо, Монголын кулинарын холбоо нийгэмлэг хамтран 2018 оныг “Жуулчны жил” болгон зарлах ёслолын үйл ажиллагаа, үзэсгэлэн яармагийг зохион байгуулна. Харилцах утас: 99994192

 

"Шангри-Ла" зочид буудлын 1-р давхарт "Парис" танхимд

11:00 цагт Улаанбаатар марафон 2018 олон улсын гүйлтийг зохион байгуулахтай холбоотой хэвлэлийн бага хурал болно. Холбоо барих утас: 312785, 99178373, 91915546, 99285651.

 

Сүхбаатарын талбайд

11.00 цагт: Гэр хороолол хөдөлгөөнөөс зохион байгуулах гэр хорооллын иргэдийн эсэргүүцлийн жагсаал болно. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг үргэлжүүлэхийг хотын Засаг дарга С.Батболдоос шаардана. Жагсаалд хотын Засаг дарга асан Э.Бат-Үүл оролцоно. 
утас 99043049

 

Нийслэлийн иргэний танхимд

11.00 цагт Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчид нийслэлийн Цагдаагийн газартай хамтарсан сургалт зохион байгуулна. 
холбогдох утас: 99110314

 

МУБИС-ийн төв байрны 201 тоотод

14.00 цагт: МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн 2018 оны эхний хагаст боловсруулж нийтлүүлсэн сурах бичиг, ном, гарын авлагыг танилцуулах “Номын нээлт”-ийн үйл ажиллагаа болно. Холбоо барих утас: 99193798, 99838773

Shuud.mn
Сонин хачин