Хайдигийн экс хайр Эмбер Хёрдтай үерхэх болжээ
2018-05-10

Холливуудын нэрт жүжигчин Жонни Деппээс сүр дуулиантай салсан жүжигчин Эмбер Хёрд шинэхэн дурлалтайгаа учирсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Тэрбээр супермодель Хайди Клумын экс найз залуу Вито Шнабелтэй болзох болсон байна.

 

Хос машинаараа Нью Йорк хотноо зугаалж байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн аж 

 

Эмбер нөхрөөсөө салсаны дараахан “Space X” компанийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Элон Масктай хэсэг хугацаанд үерхсэн бөгөөд өнгөрсөн сарын эхээр салцгаасан болохыг хоёр талын эх сурвалжууд баталжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин