Малайз улсыг 92 настай эрхэм УДИРДАНА
2018-5-10

Малайз улсад парламентын сонгууль амжилттай зохион байгуулагдсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Сонгуульд Ерөнхий сайдаар 1981-2003 оны хооронд ажиллаж байсан Махатхир Мохамадын тэргүүлсэн сөрөг хүчин Пакатан Харапан ялалт байгуулсан байна.

 

Тус нам 222 суудалтай парламентын суудлын 122-д нь ялалт байгуулжээ. Ялалт байгуулснаар дахин Засгийн газрын тэргүүлэх болсон Махатхир Мохамад нь өдгөө 92 настай юм.

 

Өнөөгийн Ерөнхий сайд Нажиб Разакын тэргүүлсэн эрх баригч “Барисан Насионал” нам ялагдал хүлээлжээ. Эрх баригч нас тасралтгүй 61 жил төр барьсан.

 

“Ерөнхий сайд Нажиб Разактай холбоотой авлигын дуулианаас болж, ард түмэн эрх баригчдад итгэл алдарсан хэмээн ажиглагчид үзэж байна. Түүнийг төрийн “1MDB” сангаас их хэмжээний авлига авсан хэмээн буруутгаж буй юм.

 

Ялалт байгуулаад буй Махатхир Мохамад сонгуулийн өмнө “Сөрөг хүчин ялалт байгуулвал гажуудаад буй бүх зүйлийг байранд нь оруулна. Парламенад залуу хүмүүсийг оруулж, хүйсийн эрх тэгш байдлыг бий болгоно. Нажиб Разакийг авлигын хэрэгтэй холбогдуулан албан ёсоор шалгуулж, үнэн зөвийг тогтоох болно. Миний нас төрийн удирдахад саад болохгүй” хэмээн мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин