Эмэгтэйчүүдийн цүнхэнд байх ёстой ЕСӨН зүйл
2018-05-10

Эмэгтэйчүүдийн цүнхэнд байх ёстой зүйлсийн жагсаалтыг “www.theodysseyonline.com” сайт нийтэлжээ.

 

 

Нарны шил

 

Хурц туяанаас нүдээ хамгаалах, нүд орчимд үрчлээ үүсэхээс нарны шил хамгаална. Мөн та нарны шилийн гэрээ бүү мартаарай.

 

Үзэг, тэмдэглэлийн дэвтэр

 

 Та нэг зүйлийг ганцхан хараад л цээжилдэг тийм ч гоц ухаантан биш бол үргэлж цүнхэн дотроо эдгээр хоёр зүйлийг авч яваарай. Нэг л өдөр танд тусаа үзүүлэх болно.

 

Гоо сайхны цүнх

 

Өөгүй, булбарай харагдах нууцаа бүү орхиорой. Өдөрт хоёроос дээш удаа нүүрнийхээ будгийг сэргээж заншаарай.

 

Чихэвч

 

Ажлаа, сургуулиа тараад намуухан ая сонсоод алхах үнэхээр гайхалтай.

 

Гар утас, утасны цэнэглэгч.

 

Таны амьдралыг хөнгөвчлөх эд зүйлс 

 

Хэтэвч

 

Эмэгтэйчүүдийн хамгийн чухал зүйл бол хэтэвч. Та хэтэвчиндээ бэлэн мөнгө, карт, хөнгөллөлтийн карт зэргээ хийсэн эсэхээ шалгаарай.

 

Сальфитак, алчуур

 

 Хүний амьдралд ямар ч гэнэтийн зүйл тохиолдолж болно. Гэнэтийн шалтгаанаар таны хамраас цус гарах эсвэл уйлж болно. Тиймээс та эдгээр гэнэтийн зүйлд үргэлж бэлтгэлтэй байгаарай.

 

Үсний сам

 

Эмэгтэйчүүдийн үс үргэлж нямбай, өөгүй байх учиртай. Тиймээс та үсний самаа цүнхлээрэй. Мөн үсний боолтоо мартаж болохгүй.

 

Чийгшүүлэгч

 

Өглөө, орой, өдөр байнга хэрэглэх зүйл бол нүүрний чийгшүүлэгч. Тиймээс таны цүнхэнд хүндтэй байр эзлэх учиртай.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин