С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг суллах шийдвэр гаргалаа

Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг суллах шийдвэрийг шүүхээс гаргалаа. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг суллах, үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал болж, шийдвэрээ гаргалаа.
Прокурорын байгууллагаас тэднийг үргэлжлүүлэн хорих санал хүргүүлээд байсан ч шүүхээс суллаж, хилийн хориг тавьсан байна. Ерөнхий сайд нарыг Оюутолгойн гэрээ, холбогдох баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон улсад хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт шалгаж, хорих 461 дүгээр ангид саатуулаад байсан юм.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ