М.Уранцэцэг, Д.Сумъяа нар дэлхийн чансааг дахин тэргүүлэв
2018-05-10
Гэрэл зургийг Mongolian Judo Heroes хуудаснаас

 

Олон улсын жүдо бөхийн холбооноос жудочдын шинэчлэгдсэн чансааг гаргалаа. Уг чансаагаар манай эмэгтэй жудочид дэлхийд тэргүүлэгч гэдгээ дахин харуулав.

 

Эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга М.Уранцэцэг, 57 кг-д олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга Д.Сумъяа нар жиндээ тэргүүлжээ. Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа жиндээ 6911 оноогоор итгэл төгс тэргүүлсэн хэвээр байгаа бол түүний ард Японы тамирчин Цукаса Ёшида 5460 оноогоор удаалсан байна.

 

48 кг-ийн жинг М.Уранцэцэг 5500 оноогоор тэргүүлсэн бол Японы Тонаки Фүна 5486 оноогоор удаалсан байна. 57 кг-д Л.Энхрийлэн 18, 63 кг-д Б.Мөнгөнчимэг 12 дугаар байрт бичигджээ. Манай бусад жүдочид жин тус бүрт 30-с дээш байрт эрэмбэлэгдэж байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин