Д.Амарбаясгалан: Нийслэлийн МАН-ын дарга болохгүй

Нийслэлийн МАН-ын даргын төлөөх марафон эхэлжээ. Одоогоор НИТХ-ын дарга С.Амарсайхан, хотын дарга С.Батболд нарын нэр дуулдаж буй. Мөн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарсайханыг нэр дэвшинэ гэх "бороо шувуу нисч" байсан ч үгүйсгэгдлээ. Энэ асуудалд Д.Амарсайхан "МАН-ын 28-р их хурлаас байгуулагдсан Бага хурлын гишүүдийн 75 хувь нь надад итгэл хүлээлгэж намын Ерөнхий нарийн бичгийн даргаар хоёр дахь удаагаа сонгосон. Энэ бол миний хувьд нэр төрийн хэрэг бөгөөд энэ итгэлийг зүтгэлээр хариулахаар зорин ажиллаж байна...
МАН-ын 28 дугаар их хурлаас сонгогдсон намын шинэ удирдлага “Шинэчлэл, хөгжлийн хөтөлбөр” боловсруулахаар ажиллаж байгаа. Бид намынхаа бодлого боловсруулах чадварыг сайжруулах, гишүүдийнхээ улс төрийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх талаар олон ажил эхлүүлээд ид явж байна. Энэ бүх үйл ажиллагааг удирдан чиглүүлэх нь Ерөнхий нарийн бичгийн дарга миний гол үүрэг юм. Энэ үүрэг, хариуцлагаас зугтах бодол надад алга.
Иймд намайг нийслэлийн намын дарга, улмаар Засаг дарга болно хэмээн эмээж буй нөхдөд хэвлэлээр явуулж буй элдэв гүтгэлгээ зогсоохыг зөвлөж байна" хэмээн мэдэгдлээ.
Нийслэлийн МАН-ын 34 дүгээр бага хурлыг ирэх зургаадугаар сарын 7-нд болно. Тус хурлаар намын хорооны болон хяналтын хорооны тайлан, зохион байгуулалтын асуудал буюу МАН-ын даргын асуудал хэлэлцэх юм.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ