Спиннингийн ээлжит уралдааны бүртгэл эхэллээ
Монголын эргэлтэт дугуйн холбоо, Сүлд спиннинг клубээс зохион байгуулдаг ээлжит “тулаан” эхлэхэд бэлэн болжээ. Энэ удаа 60-75 кг жинтэй бүсгүйчүүдийг “Ladeis-21” тэмцээнд урьж байна. Эрчимжүүлсэн хөтөлбөрөөр 21 хоногийн дотор хүссэн жиндээ хүрч, өөртөө итгэлтэй алхахыг хүссэн бүсгүй бүрийн өмнө Сүлд спиннинг клубын Энканто салбарын үүд хаалга нээлттэй байна. Харин ялагч болсон цорын ганц бүсгүй IPHONE X утасны эзэн болно.
“Ladeis-21”-ийн бүртгэл 2018 оны тавдугаар сарын 5-15 хүртэл Энканто салбарт явагдана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ