Түлэгдсэн иргэнийг нисдэг тэргээр тээвэрлэн авчирчээ

Устай андууран халуун тогоо руу бензин хийж түлэгдсэн иргэнийг нисдэг тэргээр тээвэрлэн Улаанбаатарт авчирчээ.

Говь-Алтай аймгийн Цогт суманд энэ сарын 9-нд 36 настай иргэн бензинийг устай андууран халуун тогоо руу хийсний улмаас их хэмжээгээр хордож, биеийнх нь 80 хувь түлэгджээ. Аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирсэн иргэн Б-гийн биеийн байдал хүнд байсан учраас яаралтай Нийслэл хотод ирж эмчлүүлэх шаардлагатай болсон ч онгоцны суудалгүй гэх асуудал тулгарсан аж. Тус аймагт ажиллаж байсан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл түлэгдсэн иргэнийг яаралтай Улаанбаатар хот руу тээвэрлэх арга хэмжээг авч ажилласан байна.
Ингэснээр түлэгдсэн иргэнийг өчигдөр /2018.05.10/ 17.00 цагийн орчимд Нийслэл хотод нисдэг тэргээр тээвэрлэн авчирч, ГГСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлэн, эмчилгээг эхлүүлжээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ