Парис хотноо Чечень залуу халдлага үйлдэж, нэг хүнийг хөнөөжээ
2018-05-14

Францын нийслэл Парис хотноо энэ амралтын өдөр хүйтэн зэвсгээр зэвсэглэсэн этгээд халдлага үйлдсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Энэхүү халдлагын улмаас нэг хүн амиа алдаж, таван хүн шархадсан байна.

 

Гэмт этгээд иргэдийг гэмтээснийхээ дараа “Аллах Акбар” буюу “Аллах агуу юм” хэмээн хашгирч байсан талаар гэрчүүд өгүүлжээ.

 

Парисын цагдаагийнхан шуурхай ажилласаны үр дүнд гэмт этгээдийг толгой тус газар нь буудаж, аюулгүй болгосон байна.

 

Халдлага үйлдсэн этгээд 1997 оны зургаадугаар сард ОХУ-ын Бүгд Найрамдах Чечень улсад мэндэлсэн Хассан Азимов гэгч болохыг тогтоожээ.

 

Тэрээр 2010 онд Францын иргэншил авч Страсбург хотноо амьдарч байсан гэнэ. “Түүнийг алан хядах Исламын улс бүлэглэлийн цэрэг” хэмээн Дотоод хэргийн яам мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин