Ким Чен Ун гэх нэрийг минь сонсоод хүмүүс их гайхдаг
2018-05-14

Хойд Солонгосыг үндэслэгч Ким Ир Сен болон түүний хүү Ким Чен Ир болон ач хүү Ким Чен Унтай ижилхэн нэртэй хүмүүс Өмнөд Солонгост амьдардаг аж.

 

 

Өмнөдөд Ким Ир Сен гэх нэртэй нэг хүн, Ким Чен Ир гэх нэртэй нэг хүн амьдардаг бол саяхан тус улсын Ерөнхийлөгч Мун Жэ Интэй уулзсан Ким Чен Иртэй ижилхэн нэртэй нэг хүн аж төрдөг байна.

 

Өмнөд Солонгосын иргэн Ким Чен Ун гэх 45 настай эр “Миний нэрийг сонсоод л хүмүүс ХӨӨХ гээд л дуу алддаг. Анх эхнэртэйгээ танилцаж байхад тэр миний нэрэнд огт итгээгүй. Нэрнээсээ болж олон ч удаа шоглуулж явлаа. Нэр минь надад таалагддаг учир солиулахыг хүсээгүй” гэж хэлжээ.

 

Харин Ким Ир Сентэй ижилхэн нэртэй 71 настай өвөө “Би Хойд Солонгос улсад хайртай. Тиймээс л өдийг хүртэл нэрээ хайрлаж, солиулаагүй. Нэрээ солиулахыг огт хүсээгүй” гэж ярьсан байна.

 

Ким Чен Иртэй ижилхэн нэртэй хөгжимчин эр “Гэр бүлийнхэнд минь Ким Чен Ир их таалагддаг байсан. Тэгээд л тэд дуртай хүнийхээ нэрийг надад өгсөн. Харин надад тийм ч таатай байгаагүй. Сургуульд байхдаа нэрнээсээ болж их дээрэлхүүлдэг байсан” гэж ярьжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин