Богд хааны ордон музей орчимд асар барих ажлыг зогсоожээ

Монголын хөлбөмбөг сонирхогчдын хүсэлтээр Олон Улсын хөлбөмбөгийн холбооны /Fifa/ албан ёсны хөтөлбөрт ордог “fifa world cup-Fan festival” Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулагдах тухай тов зарлаад байв.
Уг фестивалийг МҮОНТ болон NTV телевиз хамтран ирэх зургадугаар сарын 1-нээс долоодугаар сарын 15-ны өдрийг хүртэл “Ван трейд” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж, тус компанийн эзэмшил газар буюу Богд хааны ордон музейн арын талбайд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг эхлүүлээд байжээ.
Гэвч Богд хааны ордон музейн арын талбайд шороо асгаж, тэгшилгээ хийн, асрын шалыг суулгаж эхэлсэнд олон нийт шүүмжлэлтэй хандаж, эсэргүүцэл илэрхийлсэн. Иймд тус фестивалийг зохион байгуулагчдын зүгээс үйл ажиллагаагаа зогсоож, уг арга хэмжээг зохион байгуулахгүй болсноо мэдэгджээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ