Нүүрсний үнийг 60 ам.долларт хүргэхээр "Чалко"-тай тохиролцжээ
2018-05-14

 

“Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн удирдлагууд энэ сарын 10-11-ний өдрүүдэд “Чалко Трейдинг Хонконг” компанийн төлөөлтэй уулзалт хийжээ. уулзалтад “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Ганхуяг, Борлуулалт хариуцсан газрын захирал О.Хатанбаатар, Маркетингийн газрын захирал Б.Серикжан, Геологи, хайгуулын хэлтсийн дарга Б.Гантулга, Борлуулалтын газрын ахлах мэргэжилтэн Л.Дөлгөөн, Хууль зүйн баримт бичиг боловсруулах, хянах хэлтсийн хуульч Б.Баярцэцэг нар оролцсон байна. Энэ уулзалтаар 2017 оноос хойш хөдлөөгүй байсан нүүрсний үнийг эхний ээлжинд 60 ам.доллар болгож, 70 центээр өсгөх, Чалко компанитай зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалж улирал тутам үнэ өөрчилж байх үнийн индекс тооцох аргачлалд хоёр төрлийн өөрчлөлт оруулахаар тохиролцсон байна. Ингэснээр Цанхийн баруун уурхайн нүүрсийг өсгөх нөхцөлийг бүрдүүлж чаджээ. 


“Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн Цанхийн Зүүн уурхайн нүүрсийг 61.35 ам.долларт хүргэх саналын хариуг Чалкогийн талаас энэ долоо хоногт өгөх юм.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
Гэрээг буруу хийсэн гээд хүн аавын хаалга татахгүй л байгаасаа
2018-05-14
Алтанхуягийн ЗГ үед 25 доллар байсан юм шүү бүүр. Энэ үнэ чинь уурхайн аман дээрээс яригдаж байгаа үнэ. тээврээ хийгээд хил дээр очоод эсвэл хэрэглэгч дээр очихоороо тэр биржийн үнээ яриарай мал минь
2018-05-14
Иргэн:
Сайхан мэдээ байна. Та бүхний ажилд амжилт хүсье! Үнээ өсгөөд байдаг юм шүү, Эрдэнэс-Таван толгой одоо ард түмний компани болсон гэдгийг ямагт ухамсарлаж явдаг юм шүү!
2018-05-14
Nuurschin:
1 taldaa 68.69 r zarj baij nogoo talaa iimhen uneer nemeh sanal taviad bhdaa yadgiinbee
2018-05-14
Хуцдаг хулгайч нууд бас юу хийгээд үнэ тохироод улс орноо хорлоод байна аа Наад нүүрсний үнэ гэдэг чинь Олон улсын биржээр тогтоогддог Тэр биржийн үнээ Монголын боомт ч юмуу манай нөхцөлд яаж тааруулж явах уу гэдэг аргачлалаа тогтооч ээ Нүүрс
2018-05-14
Алтанхуягийн ЗГ үед 25 доллар байсан юм шүү бүүр. Энэ үнэ чинь уурхайн аман дээрээс яригдаж байгаа үнэ. тээврээ хийгээд хил дээр очоод эсвэл хэрэглэгч дээр очихоороо тэр биржийн үнээ яриарай мал минь