Сирийн дайныг зогсоох уулзалтад АНУ оролцохгүй
2018-05-14

Казакстаны Астана хотноо энэ сарын 14, 15 өдрүүдэд иргэний дайны хөлд нэрвэгдээд буй Сирийн хямралын энхийн аргаар зогсоох дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдаж буй талаар “TASS” агентлаг мэдээллээ.

 

 

“Энэхүү уулзалтад АНУ-ын төлөөлөгчид оролцохгүй” хэмээн Казакстаны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ануар Жайняков уламжлав.

 

Сирийн гол холбоотон ОХУ, Иран болон Туркийн Гадаад хэргийн сайд нар Астана хотноо чуулж, улмаас Сирийн асуудлаар хэлэлцэхээр тохиролцсон байна.

 

“Астана хотноо Сирийн асуудлаар ярилцахаас АНУ-ын тал татгалзсан” хэмээн ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдээд “Энэхүү уулзалтад дайныг өдөөн турхирсан үйлдэл хэрэггүй”  гэж хэлжээ.

 

Уулзалтад НҮБ-ын төлөөлөгчдөөс гадна Йорданы тал ажиглагчаар оролцох гэнэ.  Сайд нар иргэний дайныг зогсоох, босогчдын хяналтад байгаа иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх асуудлаар голлон ярилцах аж.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Dainiig zogsooh sonirholgui chotgoriin oron amerik.
2018-05-16
munhnar eej
2018-05-15
Иргэн:
АНУлс дэлхийгээр дуурэн цэргийн бааз байгуулчихаад ,таалагдахгуй улс орнууддыг их шахалтанд оруулна даа.
2018-05-14
Хэхэ. Энэ АНУ дайнгүйгээр оршин тогтнохгүй. Хэн дайныг эхлүүлж санхүүжүүлж зэвсгээ борлуулдаг нь тодорхой бгаа биз.
2018-05-14