АНУ-ын ЭСЯ өнөөдөр Йерусалим хотноо НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израйлийн Тель-Авив хот дахь Элчин сайдын яамаа Йерусалим хот руу нүүлгэн шилжүүлэхийг үүрэгдсэн билээ.
Тэгвэл өнөөдөр Йерусалим хотноо АНУ-ын Элчин сайдын яамны нээлтийн ёслол болох гэж байна.
Цагаан ордны тэргүүн энэхүү ёслолд охин Иванка Трамп, хүргэн Жаред Кушнер болон олон улсын хэлэлцээний тусгай төлөөлөгч Жэсон Грийнблатт нарыг оролцуулахаар Йерусалим хот руу илгээжээ. “Тэд зорьсон газраа ирсэн болох”-ыг Цагаан ордны хэвлэлийн албанаас уламжлав.
Нээлтийн ёслол болох цаг ойртож буй үед палестинчууд үймээн дэгдээх нь эрс нэмэгдсэн байна.
Учир нь эртний түүхт Йерусалим хотыг палестинчууд нийслэлээ хэмээдэг билээ.
Ерөнхийлөгч Трамп өнгөрсөн онд өмнөх төрийн тэргүүн нарын баримталж байсан бодлогыг зөрчиж, Йерусалим хотыг Израйлийн нийслэл хэмээн олон улсад тунхагласан юм. Дэлхийн гүрнүүдээс АНУ ганцаараа Йерусалим хотыг Израйлийн нийслэл хэмээн хүлээн зөвшөөрчээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ