“Вантрейд” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ

Сүүлийн өдрүүдэд Богд хааны ордон музейн арын талбайд цэнгээний зориулалтаар асар барих тухай мэдээлэл тархсан. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга газар дээр нь очиж ажиллан, нөхцөл байдалтай танилцсан юм.
Богд хааны ордон музейн газраас:
1. Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/492 дугаар захирамжаар 15993 м2 газрыг “Вантрейд” ХХК-д
2. Нийслэлийн Засаг даргын 2010 оны 415 дугаар захирамжаар 5512 м2 газрыг “Номуун гэрэл” төвд
3. “Интернэйшнл медикал центр” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2011 оны 539 дугаар захирамжаар 1319 м2 газрыг, мөн 2010 оны 415 дугаар захирамжаар 1365 м2 газрыг олгосон байна.
Харин өчигдөр /2018.05.14/ Нийслэлийн Засаг дарга С.Батболд захирамж гаргаж Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Богд хааны ордон музейн хойд талд байрлах 16000 м2 газрыг үйлчилгээ, цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар “Вантрейд” ХХК-д эзэмшүүлсэн эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ