Удахгүй гүнж болох Меганы эцэг хуримын ёслолд оролцохгүй

Британийн ханхүү Харри болон холливуудын уран бүтээлч Меган Маркл нар энэ сарын 19-нд хуримаа хийх билээ.
“Хуримын бэлтгэл ажил дуусах шатандаа явж буй” талаар Хатан хааны ордны хэвлэлийн албанаас уламжлав.
Тэгвэл хуримын гол эзэн сүйт бүсгүй Меганы эцэг Томас бямба гаригт болох хуримын ёслолд оролцохгүй хэмээн “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Тэрбээр энэхүү шийдвэрийг саяхан гаргасан бөгөөд энэ талаараа охин болон ирээдүйн хүргэндээ хүртэл мэдэгдсэн гэнэ. Томас “Хуримын ёслолд очиж, охиноо гутаахыг хүсэхгүй байна” гэж хэлжээ.
Гэхдээ Меган хуримандаа аавыгаа оролцуулах хүсэлтэй байгаа бөгөөд түүний бодлоо өөрчлөн гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ